Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХЯТАДУУД Баян-Өлгийн иргэдийг барьцаалжээ

Баян-Өлгий аймгийн Толбо су  манд  хятад ажилчид орон нут гийн иргэдийг  барьцаалсан  хэрэг  баасангаас  бямба  гаригт  шилжих  шөнө  гарчээ.  Орон  нутгийн эх сурвалж “ Баян-Өлгий- Ховд  чиглэлийн  хатуу  хучилттай  авто  замын  барилгын  ажил  гүйцэтгэж  байсан  БНХАУ-ын  60  орчим  иргэн  Толбо  нуурын  ойролцоо  гэр  бүлээрээ  явж  байсан  казах  иргэдийг  барьцаал  сан.  Нуурын  орчимд  энэ  сарын  26-27-нд  шилжих  шөнийн  00.00  ца гийн  үед  гэр  бүлийн дөрвөн хүний сууж явсан “Ланд  круйзер-80”  мар кийн  автомашиныг   хятад  ажилчид  хүнд  даацын  машинаараа  мөргөсөн  юм  билээ. Хятадуудын  буруу  байсан  учраас  хохирогчтойгоо  тохиролцоод  салсан  боловч  удаагүй  хятад ажилчид  бөөнөөрөө  ирж  тэднийг  барьцаалсан  байна. 

Энэ  тухай  мэдээлэл  аймгийн  Цагдаагийн  газарт  27-ны  02.00  ца  гийн  үед  ирснээр  цагдаагийн  бие  бүрэлдэхүүн,  аймгийн  ЗДТГ,  Гадаад иргэн, харьяатын  асуудал эрхлэх  газрын салбарынхан  хамтран хэргийн  газарт очиж, ярилцаж  тохиролцсоноор  орон  нут гийн  иргэдийг  15.00  цагийн  үед  барьцаанаас  чөлөөлүүлсэн.  Толбо  сумын  харьяат  иргэд  гэмтэж,  бэртээгүй. Тэд харих гэж явахдаа хятадуудад   барьцаалагдсан  байна  лээ”  гэв. 

Орон  нут гийн хууль хяналтын байгууллагын  өөр нэг эх сурвалж “Ийм хэрэг гар сан  нь  үнэн.  Одоогоор  тодорхой  мэдээлэл  өгөх  боломж гүй.  Шалгалт  үргэлжилж  байна.  Хятадуудын  буруугаас  болж  осол  гарсан  юм  шиг  байна  лээ.  Энэ  асуудалтай  холбогдуулан  Монгол  Улсад суугаа  БНХАУ-ын Элчин сайд нь  Баян-Өлгий  аймагт  ирчихээд  байна”  гэж мэдээллээ.

Г. РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.