Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Банкны хөрөнгөөр ГАРАА УГААХААР ЗЭХЭЖ байгаа юм биш биз

Ерээд оны сүүлээс Мон голд банк  дампуурах үзэгдэл цөөнгүй гарч, нэг  хэсэг нь хохирч, нөгөө нь завшдаг хэвшил  тогтсон. Дампуурлын анхны шан Ардчилсан  холбоо эвслийг Засаг барьж байх 1996 оны  арванхоёрдугаар сард татаж, “Ардын банк”  золиослогдож байв. Ердөө нэг жилийн дараа  хоёр дахь тохиолдлоор “Сэргээн босголт  банк” бүртгэгдсэн бол 2000 онд “Төв Ази”,  ХОТШ банк энэ буухиаг үргэлжлүүлсэн  байдаг.  Хэсэгтээ  нам  жим  байсан  дампуурал  2008 онд “АНОД”, “Зоос” банкаар үргэлжилсэн юм. Гайхалтай нь банк ны дампуурал  болгоны ард улстөрчдийн оролцоо байсан гэх  яриа гардаг ч хуулийн байгууллага буруутай  этгээдийг  илрүүлж  чадаагүй  байдаг.  Юутай  ч  банкны чадварыг нэмэгдүүлэх гэсэн “Хадгаламж”, “Монгол шуудан” банкууд 2009 онд  нэгдэж, үйл ажиллагаагаа идэвхижүүлсэн  түүхтэй. Гэвч Шинэчлэлийн Засгийн газрын  нэг жилийн ойтой давхцан "Хадгаламж" банк  дампуурсан тухай мэдээ цацагдаж, төр тус  банкыг Төрийн банкийг нэгтгэх шийдвэр  гаргажээ. Түүнчлэн "Зоос" банкны суурин  дээр боссон Төрийн банкийг тун удахгүй  хувьчлах асуудал хөндөгдөж эхлэв. Харин  эл мэдээг даган банк дампууруулж гаршсан  улс төрчид "Хадгаламж", Төрийн банкны  хөрөнгөөр гараа угаахаар зэхэж байгаа юм  биш биз гэсэн хардлага өрнөж төрүүлээд  байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.