Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нам, төр хоёрт ялгаа бий

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  болон салбар хариуцсан сайд нар  ээлжийн амралтаа авч, тэднийг  Шадар сайд болон дэд сайд нар  орлож байна. Энэ долоо хоногт  Шадар сайд Д.Тэрбишдагва Засгийн  газрын "Бүтээн байгуулалтын цаг"  нээлттэй мэдээллийг даргалж,  яамдын дэд сайд нараас улс орон  даяар өрнөж буй ажлын явцын  мэдээлэл сонссон юм. Гэвч эл  сонсголыг Зам тээвэр, Барилга хот  байгуулалт, Эрчим хүчний дэд сайд  нар учир битүүлэг шалтгаанаар  тасалсан төдийгүй хүрэлцэн ирсэн  дэд сайд нар салбартаа өрнөж  буй бүтээн байгуулалтын тухай  бүтэн мэдээлэлгүй сууж байгаа  нь гайхалтай. Шинэчлэлийн  Засгийн газар байгуулагдах үед  АН-д үнэнчээр зүтгэсэн ч төрийн  албаны “А” ч байхгүй олон залуус  бялуу хүртэж, дэд сайд болон  бусад албан тушаалд томилогдсон.  Төрийн албаны тогтолцоо, дэг  жаягийн тухай ойлголтгүй гэх хатуу  шүүмжлэл дагуулж дэд сайдын  албанд заларсан тэд өнөөдрийг  хүртэл нам, төр хоёрт ялгаа  байдаг гэдгийг олж хараагүй яваа  бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.