Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Сайханбилэг Хонконг, Н.Батбаяр Японыг зорино

 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг ирэх сарын 4-6-нд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод ажлын айлчлал хийх бол Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр энэ сарын 31-нээс ирэх сарын 4-нд арлын Японд албан томилолтоор ажиллах юм байна. Айлчлалын үеэр Ч.Сайханбилэг сайд Хонконгийн Сангийн нарийн бичгийн дарга, Аюулгүй байдлын нарийн бичгийн дарга, Худалдаа, эдийн засгийн хөгжлийн байнгын нарийн бичгийн дарга болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Ёслолын албаны даргатай тус тус уулзаж, Хөрөнгийн бирж, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Худалдаа, хөгжлийн зөвлөлөөр зочилно. Мөн Монгол, Хонконгийн иргэд харилцан 14 хоног визгүй зорчиж байгааг 30 хоног болгох талаар ярилцана. Харин Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр айлчлалынхаа хүрээнд хоёр орны харилцааг Стратегийн түншлэлийн хэмжээнд хөгж үүлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ярилцах, хоёр талын болон яам хоорондын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөжээ. Мөн Монгол Улсад ипотекийн зах зээлийг хөгжүүлэхэд дэмжлэг авах боломжийн талаар хэлэлцэж, Япон улстай техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, харилцан тохиролцсон төслүүд дээр хөнгөлөлттэй зээл авах зэрэг асуудлаар санал солилцохоор тусгагджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.