Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН-ЫН САЙД НАР БАРЬЦААЛАГДСАН УУ

Шинэчлэлийн Засгийн газрын “амь нас”-ыг бөхөлж буй нэг уяа бол “Шударга ёс” эвслийн нэг багана МАХН. Харин засгийн эрхийг АНтай хамтран барьж буй МАХН-ын том зорилт бол Н.Энхбаярыгаа өршөөлд хамруулан, суллуулах явдал гэж болно. Хамтарсан засгийн дээвэрт орсон нэг жилийн хугацаанд тус намынхан Н.Энхбаярыг суллуулж чаддагг үй юм гэхэд эмчлүүлэх хүсэлт тавьсаар ирсэн ч биелсэн нь үгүй. Намын даргынхаа гомдлыг чихтэй болгонд дуулгаж, гутлынхаа улыг элээж яваа гишүүд нь Ерөнхийлөгчийн сонгуульд эцсийн найдвараа тавьж, Н.Удвалыг нэр дэвшүүлэн, МАН-ын нэр дэвшигч Б.БатЭрдэнийн саналаас зулгаах ажлыг зохион байгуулсан. Ерөнхийл өгчийн сонгуулиар МАН-тай хамтарна гэсэн байр суурийг илэрхийлж байсан МАХН гэв гэнэт нүүрээ бууруулж, нэр дэвшигчээ бие даан тодруулсны ард Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан тухай улс төрийн хүрээнд хангалттай яригдаж буй.

Тэрбээр МАН-ын саналыг хуваах хүн нэр дэвшүүлснийх нь төлөө МАХН-ын даргыг суллана гэж амласан гэдэг юм билээ. Гэвч Ерөнхийлөгчийн сонгууль дуусаж, наадмын маргааш залгаж буй энэ өдрүүдэд МАХН-ынхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хууртсанаа сайтар ойлгосон бололтой юм. Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас ирж, АТГ-т байцаалт өгсөн нь МАХН-ын даргын хувь заяанд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Эрүүл мэнд нь тийм ч сайнгүй гэх Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа суллах болов уу гэсэн найдвар тодорхой хүрээнд байсан бол өдгөө түүнийг суллах нь бүү хэл ял нэмж өгөх байдалд ч түлхэж магадгүй болжээ. Намын даргынх нь ирээдүй бүрхэг болж ирсэн энэ үед МАХНын улстөрчид таарамж муутайхан байгаа гэнэ. Энэ сул тал нь засаглалын бүх эрх мэдлийг гартаа атгасан АН-д харин ч таатайгаар нөлөөлж буй аж.

МАХН-ын дотоод асуудлыг өдгөө Н.Энхбаярын эхнэр О.Цолмон зангидаж, УИХ-ын гишүүд нь хамтарсан засагт сайдын алба хашиж буй нөхөдтэй ил далд тэмцэхээр зэхсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр намын даргаа суллуулж дөнгөөгүй хэрнээ албан тушаал хашиж буй хүмүүстээ нэлээд дургүйцэж байгаа гэх. Улс төр амсхийсэн эл өдр үүдийг иймэрхүү мессеж чимэх болов. Үйл явдлын араас сураг ажиг тавихад МАХН-ын удирдлагууд эв түнжин муутай төдийгүй гишүүд нь ирэх намар хамтарсан засгаас гарах ёстой хэмээн тэдэнд сануулж байгаа гэнэ. МАХН-д өрнөсөн эл зөрчлийг эрх баригчид анхааралтай ажиглаж, АН-ын дарга Н.Алтанхуяг хамтарсан засгийнхаа амь насыг бөхлөхийн тулд танхимынхаа сайд нарыг барьцаалахаар шийдсэн гэх. Эрх баригчдын барьцаанд эхний ээлжинд Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд О.Чулуунбат, МАХНын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нар өртөж, МАН-ын гишүүдийн араас АТГ-т шалгуулж үйлээ үзэх үү, АН-д элсэж аврагдах уу гэсэн хоёр сонголтын өмнө ирээд буй сураг гарлаа. АН танхимынхаа сайд нарт ийм болзол тавьж, тэднийг АТГ шалгаад эхлэхэд нэг их гайхаад байх зүйлгүй болжээ. Г.Шийлэгдамбыг Богд уулын газрыг зарж, үрсэн хэрэгт холбогдуулан шалгах ажил эхэлсэн бол Ч.Улааныг Гаалийн дарга асан Х.Баатар, Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” компанитай холбоотой асуудлаар, О.Чулуунбатыг мөнгө угаасан хэрэгт буруутгах төлөвлөгөө хэдийнэ бэлэн болсон сурагтай.

АН засгаа тогтвортой байлгахын тулд УИХ-д суудалтай намуудын төлөөл өл, бие даагчдыг “эргүүлж”, албан тушаалаар амыг нь хаасан. Энэ оны өмнө АН бие даагчдыг номхруулахын тулд “Монголросцветмет”, ИНЕГ зэрэг газарт тэдний хүнийг томилохоор тохирсон гэх албан бус мэдээлэл тэнэж байсан. Тэгвэл энэ нь нотлогдсон төдийгүй “Монголросцветмет”- ын захирлаар УИХ-д бие даан нэр дэвшсэн Х.Болорчулууны дүү, ИНЕГ-т С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын ойрын хүмүүс томилогдон оччихоод байгаа. Үүнээс харвал эрх баригчдын шахалтад өртсөн МАХН-ын сайд нар ирэх намар зайлшгүй сонголт хийх шаардлагатай тулах бололтой.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.