Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.Батхүүг хилээр гарахыг АТГ-аас хоригложээ

 “Жаст” группийн захирал Ш.Батхүүг “Хадгаламж” банкны санхүү доголдож, хөрөнгө нь дутагдсан гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад шалгуулахаар банкны эрх хүлээн авагч прокурорт хүсэлт гаргажээ. Үүний дагуу УМБГ-т хэргийг шалгахаар болсон ч НПГаас Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийнхнээр мөрдөн байцаалт явуулах харьяалал тогтоосон гэнэ. Улмаар Ш.Батхүүг хилээр гарахыг хориглосон тогтоолыг нь танилцуулсан байна. Энэ тухай өчигдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурлын үеэр Ш.Батхүү “Намайг хилээр гарахыг хориглосон талаар хууль хяналтын байгууллагаас мэдэгдсэн. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгасан юм одоогоор байхгүй” гэсэн юм. Харин АТГ-ын эх сурвалж “Санхүүгийн шаардлагатай бичиг баримтуудыг нь хураан авах ажиллагаа хийгдэж байна. Удахгүй Ш.Батхүүгээс тайлбар мэдүүлэг авах байх” гэв.

Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.