Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өмгөөлөгч нар бүртгүүлэхдээ хойрго байна

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу Улсын Дээд шүүх өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийн бүртгэлийг энэ сарын 8-наас хийж байна. Гэтэл маш цөөн өмгөөлөгч шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлсэн гэнэ. Тиймээс Монголын өмгөөлөгчдийн холбоонд хандаж хуульд заасан хугацаанд нь багтааж өмгөөлөгчдийг бүртгүүлэх талаар яаралтай арга хэмжээ авахыг хүсэж Улсын Дээд шүүхээс албан бичиг хүргүүлжээ. Түүнчлэн дурдсан хугацаанд бүртгүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн өмгөөлөгчийн шүүхэд төлөөлөх эрхийг бүртгэхгүй болохыг нийт гишүүн өмгөөлөгчдөдөө мэдэгдэхийг МӨХ-ны ерөнхийлөгч Д.Батсүхэд мэдэгдсэн гэнэ. Хуульчдын шүүхэд төлөөлөх эрхээ бүртгүүлэх 90 хоногийн хугацаа ирэх сарын 6-нд дуусах аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.