Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эштон хугацаанаасаа өмнө албан тушаалаасаа огцорно

Европын холбооны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан дээд төлөөлөгч Кэтрин Эштон нэн даруй огцрох шаардлагатай болжээ. Лондоны “Дейли телеграф” сонин Европын комиссын эх сурвалжаас иш татаж энэ тухай мэдээллээ. Эштон уг нь Европын дипломат байгууллагын тэргүүнээр таван жилийн хугацаатай сонгогдсон авч уг албан тушаалд маш богино хугацаанд ажиллахаас өөр аргагүй болсон байна. “Түүний хувьд өдөр бүр л хүнд хэцүү тулалдаан болон хувирч байлаа. Тиймээс түүнийг албан тушаалдаа байтугай өөрөө ч таван жил тэсч үлдэнэ гэж хэн ч хэлж мэдэхгүй байна” гэж сонины эх сурвалж Европын холбооны гүйцэтгэх төв байгууллагад мэдээлжээ. Баронесса /гүн ноёны авгай/-г энэ албан тушаалдаа нэг жил тэснэ гэдгийг ч хэлж мэдэхгүй байна. “Лордуудын танхимын 54 настай депутат, дэлхийн хамгийн орлоготой эмэгтэй улс төрчийг ихээхэн туршлагагүйн дээр Лиссабоны хэлэлцээртэй холбогдуулан бий болгосон одоогийн албан тушаалаа хашна гэхэд дэндүү сул хэмээн шүүмжлүүлсний эцэст энэ онд огцорно гэж дээд албан тушаалын хүмүүс үзэж байна” гэж дээрх сонинд бичжээ.

Б.БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.