Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАХН-ын Зуутын дарга нар удирдлагуудаа шүүмжлэв

МАХН-ын Сонгинохайрхан дүүргийн Зуутын дарга нар өчигдөр мэдээлэл хийж, намынхаа удирдлагуудыг маш муу ажиллаж байна хэмээн шүүмжилж, жирийн гишүүдийнхээ өмнө хариуцлага хүлээх цаг болсон гэв. “Даргаа хамгаалж, аварч чадахгүй нам, намын гишүүд байна гэдэг ичгэвтэр хэрэг. Удирдлагууд өрөөний булан, ширээний өнцгөө орхиод ямар нэг гарц олсон бол Н.Энхбаяр дарга маань аль эрт цагаадаад гараад ирэх байсан” хэмээн тэд ярилаа. Мөн Сонгинохайрхан дүүргийн мянгат дээр МАХН-ын хууль дүрэм зөрчсөн үйлдэл нэг биш гарсныг дурдаад, энэ талаар намын дэд дарга Д.Тэрбишдагва Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, дэд дарга нарт албан бичиг хэд хэдэн удаа хүргүүлсэн ч ямар ч хариу аваагүй гээд Намын ээлжит бус хурлыг яаралтай хуралдуулахыг шаардаж буйгаа илэрхийлсэн. Түүнчлэн өнгөрс өн Ерөнхийлөгчийн сонгуулиар нойр хоолгүй шахам ажилласан ухуулагчдын урамшуулал, болон түрээсийн байрны мөнгийг одоо хүртэл өгөөгүй байгаа нь намын жирийн гишүүдээ дорд үзэж, үл ойшоож байгаа хэлбэр хэмээж байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.