Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ирэх онд ДНБ-ий бодит өсөлтийг 14.7 хувьд хүргэнэ гэв

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хаврын чуулганы хугацаанд хийсэн ажлыг тайлагнав. Тус байнгын хороо энэ хугацаанд Монгол Улсын 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төс өөллийн тухай зэрэг 30 хууль, УИХ-ын 12 тогтоолын төслийг хэлэлцэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулжээ. Тухайлбал, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг хэлэлцсэнээр төсвийн ерөнхийл өн захирагчдын 2014 оны төсвийн хязгаар болон 2014 оны төсвийн тухай хуулийн төс өл, холбогдох тооцоо судалгааг боловсруулах нөхцөл, эрх зүйн үндэслэл бий болсон гэнэ. Манай улс ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний бодит өсөлтийг 14.7 хувьд хүргэж, хэрэглээний үнийн индексийн дундаж түвшин зургаан хувьд барина гэж тооцож буй аж. Ингэснээр Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 7270 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 35 хувьд хүрнэ. Мөн Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 7686.3 тэрбум төгр өгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэрж үүлсэн тэнцэл 416.3 тэрбум төгр өгийн алдагдалтай гарах юм. Ирэх жил Улсын нэгдсэн төсв өөр 2299.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, улсын нийт өрийн хэмжээ өнөөгийн үнэ цэнээр 8314 тэрбум төгрөг байх аж. Төсвийн байнгын хороо дотооддоо шатахуун үйлдвэрлэх ажлын эхлэл болгож газрын тосны бүтээгдэхүүн болох авто бензин, дизель болон шатамхай хийг газрын тос, нүүрс болон занараас гаргаж авахтай холбоотой газрын тосны үйлдвэр байгуулахаар гадаадаас импортлох технологийн тоног төхөөрөмж, түүний сэлбэг, тусгай зориулалтын барилгын материалыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөл өхөөр мөн хуульчилсан байна. Энэ нь 2013 оны зургадугаар сарын 7-ны өдрөөс 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжих юм. Дээрх хууль батлагдсанаар манай улсын эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжилд онцгой ач холбогдол бүхий газрын тосны бүтээгдэхүүнийг дотооддоо газрын тос болон занараас гарган авах технологийг богино хугацаанд амжилттай нэвтрүүлэн нутагшуулж стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хувьд бусад улсаас хараат бус болох, инфляцыг тогтвортой байлгах, газрын тосны бүтээгдэх үүн экспортлогч орон болно гэж УИХ-ын гишүүн Ц.Даваас үрэн хэллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.