Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ыг татан буулгахгүй бол өлсгөлөн зарлана

 Баянзүрх дүүргийн иргэн С.Батзориг өчигдөр  хэвлэлийнхэнд  хандлаа.  Тэрбээр  сүүлийн  хоёр  жил МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын дээд  шүүхэд зургаан удаа хандсан ч үндэслэлгүй хэмээн  хүлээж аваагүй аж . Иймээс Улсын дээд шүүхийн  байрны гадна өлсгөлөн зарлах болсноо мэдэгдлээ.  Мөн өлсгөлөн зарлах зөвшөөрөл хүсэж Чингэлтэй  дүүргийн  ЗДТГ-т  хандсан  гэнэ.  Түүнээс  ямар  нэг  ашиг сонирхол бий эсэхийг асуухад “Би ямар нэг  нам, холбоог төлөөлөөгүй” гэв.   Тэрбээр  МАН-ыг  татан  буулгах  үндэслэлээ  “МАН  2004  онд  Засгийн  эрхийг  аваад  2008  он  хүртэл  ажиллахдаа  амлалтаа  биелүүлээгүй.  Гэсэн  атал  2008  оны  УИХ-ын  сонгуулиар  амлалтаа  биелүүлсэн  мэт  иргэдийг  төөрөгдүүлж,  иргэдийн  саналыг  хууран  мэхэлж  авч,  хамтарсан  Засгийн  газрыг  хууль  бусаар  байгуулсан”  хэмээн  тайлбарлалаа.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.