Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газар шүүхийн үйл ажиллагаанд саад учруулж байна гэжээ

Шүүхийн  ерөнхий  зөвлөлөөс  Шүүхийн  тухай  багц  хуулийг  хэрэгжүүлэхэд  шаардагдах  зардлыг  тооцож,  2014  онд  шүүхийн  төсвийн  зарлагын  хязгаарыг  нийт  325.4  тэрбум  төгрөгөөр  нэгтгүүлэх  саналыг  Сангийн яаманд хүргүүлсэн аж. Гэтэл  Засгийн  газрын  2013  оны  зургадугаар сарын 26-ны хуралдаанаар дээрх  төсвийн саналыг 8.4 дахин бууруулан баталж,  батлагдсан  төсвийн  хязгаарт  багтаан,  2014  оны  төсвийн  төслийг  бэлтгэн  ирүүлэхийг  Сангийн  сайдын  2013  оны  долдугаар  сарын  4-ний  4-1/3878  тоот  албан  бичгээр  тус  зөвлөлд мэдэгджээ.  Засгийн газрын хуралдааны энэ шийдвэр  нь  шүүхийн  эдийн  засгийн  хараат  бус,  бие  даасан  байдлыг  ноцтой  зөрчсөн  явдал  болсон гэж Шүүхийн Ерөнхий зөвлөлийнхөн  үзэж,  Ерөнхий  сайд  Н.  Алтанхуягт  хандаж,  дахин  албан  бичиг  хүргүүлсэн  байна.  Уг  албан  бичигт  “Засгийн  газрын  хуралдааны  шийдвэр  болон  Сангийн  сайдын  албан  тоот  нь  шүүхийн  хууль  тогтоох,  гүйцэтгэх  эрх  мэдлийн  байгууллагаас  бие  даасан,  хараат  бус  байх  байх  шаардлагыг  хангаагүйгээс  гадна  шүүхийн  эдийн  засгийн  хараат  бус  байдлыг  ноцтой  хөндсөн  явдал  боллоо.  Тиймээс  шүүхийн  2014  оны  хөрөнгө  оруулалтын  болон  урсгал  төсвийн  төслийг  Шүүхийн  захиргааны  тухай  хуулийн  зургадугаар зүйлд заасан “Шүүхийн ерөнхий  зөвлөл бүх шатны шүүхийн үйл ажиллагааны  болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн  УИХ-д  өргөн  мэдүүлэх”  гэж  заасны  дагуу  2014  оны  нэгдсэн  төсөвт  нэгтгүүлэхээр  Засгийн газарт хүргүүллээ” гэжээ.

Г. РА В Ж А А

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.