Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГЕРМАНЧУУД АНУ-ЫН ТАГНУУЛЫН ПРОГРАММЫГ АШИГЛАЖЭЭ

Германы Холбооны тагнуулын алба  (BND), Үндсэн хуулийг хамгаалах асуудал  эрхэлсэн Холбооны яам АНУ-ын Үндэсний   аюулгүй байдлын газрын (ҮАБГ) тагнуулын  программын нэгийг ашиглаж байсан тухай  “Der Spiegel” сэтгүүл мэдээлэв.  Нууц баримтаас тус сэтгүүлд иш  татсанаар ХБНГУ-ын тусгай албадын хүлээн  авсан XKey Score программ нь интернетийн  хэрэглэгчдийн хандалтын түүхийг тандан  ажиглах, мэдээллийг нь барьж авах, сүлжээн  дэх аливаа үйл ажиллагааг тэмдэглэн бүртгэх  зэрэг боломжоор хангадаг байна. BND дээрх  программыг “терроризмын эсрэг хамтын  ажиллагаанд ҮАБГ-ыг дэмжихэд өөрийн  чадавх боломжийг өргөжүүлэх” зорилгоор  ашигласан гэнэ. ҮАБГ интернет дэх Германы  хэсэгт 500 сая орчим мэдээлэл шалгасны  зонхилох хувийг XКey Score-ын тусламжтай  гүйцэтгэсэн аж. Иргэдийг өргөнөөр тагнан мөрдсөн эл  хэргийн талаар нэр холбогдсон дээрх гурван  байгууллагын аль аль нь тайлбар хийхээс  татгалзжээ.  Германы хэвлэлд нууц материалыг  үүний өмнө ҮАБГ-ын ажилтан асан, Оросын  нийслэлийн “Шереметьево” нисэх онгоцны  буудлын дамжин өнгөрөх хэсэгт байрлаж  буй Э.Сноуден дамжуулсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.