Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их хэмжээний алт гаргахаар завдсаныг хилчид илрүүллээ

 Хил  хамгаалах  байгууллагын  80  жилийн  ой  өн гөрсөн өдрүүдэд тохиов. Замын-Үүд дэх Хилийн  цэр гийн  0108  дугаар  тусгай  ангийнхан  энэ  ойн  үеэр  их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг  саатуулжээ.  Замын-Үүдээс  Эрээн  рүү  гарах  гэж  байсан    3510  дугаартай  ачааны  галт  тэргэнд  6.2 кг алт нуу сан байсныг  тус ангийн Шалгалт  хамгаалалтын    зас тавын  ахлах  байлдагч  О.Баясгалан  илрүүлсэн  байна.  Хил  хамгаалах  байгууллагын түүхт 80 жилийн ойгоор түүнийг  “Онц  хилчин”  тэмдгээр  шагнажээ.  Харин  уг  алтны  эзэн  хэн  болохыг  тодруулахаар  Хилийн  тагнуулын  албаны  ажилтнууд  шалгалтын  ажиллагаа хийж эхлээд байна. Энэ талаар ахлах  байлдагч О.Баясгалангаас тодрууллаа.

-Хилийн  0108  дугаар  ангид  хаанаас  татагдаж очсон бэ?

-Би  2013  оны  нэгдүгээр  ээлжийн  цэрэг  татлагаар  Улаанбаатар  хотын  Хан-Уул  дүүргээс  хилийн  0108  дугаар  ангийн  Шалгалт  хамгаалалтын  заставт  үүрэг  гүйцэтгэж  байна.  Цэргийн албаа хаагаад хоёр сар гаруйн хугацаа  өнгөрч байгаа. БНХАУ-ын  ачааны  галт  тэргэнд  алтыг  хэн  нуусан бэ гэдгийг нь тогтоосон болов уу? -Долдугаар сарын 18-ны 13.40 цагийн үед БНХАУ-ын төмөр замын галт тэрэг Замын-Үүдээс гарах гэж  байхад нь манай хилийн шалган нэвтрүүлэх албаныхан шалгасан юм. Уг галт тэргэнд төмөр чингэл  гүүд  ачсан  байсан.  Тус  галт  тэрэг  Монгол  руу  ачаагаа  оруулчихаад буцаж явахдаа их хэмжээний алт нуун,  авч  гарах  гэж  байсныг  ахлах  ахлагч  Цогтбаатараар  удирдуулсан  тээврийн  хэрэгсэл  шалгах  манааны  бүлэг  илрүүлсэн.  Бид  бүх  вагоныг  дарга  нарынхаа  зааж зөвлөснөөр шалгаж, нэвтрүүлдэг. Үүний үр дүнд  энэхүү хууль бус үйлдлийг бид илрүүлж чадлаа. нэгэн  вагоны доод хөндийд хар гялгар уутанд ороож нуусан  зүйлийг гаргатал их хэмжээний алт байсан. Түүнийг  хараад  айх  ч  шиг,  эх  орныхоо  хилийг  манаж,  хууль  бус  үйлдэл  илрүүлснээрээ  баярлах  ч  шиг  болсон.  Хууль хяналтын байгууллагад үргэлжлүүлэн шалгаж  байгаа. Хэн авч гарах гэж байсныг тэд тогтоох байх.

-Их  хэмжээний  алт  олсны  үнийн  дүнгийн  тодорхой хувийг олсон хилчинд өгдөг гэдэг. 

-Тодорхой  хувь  авдаг  гэдгийг  нь  мэдэхгүй  ээ.  Ямартай  ч  Хил  хамгаалах  байгууллагын  80  жилийн  ойтой  давхцаж  улсынхаа  эдийн  засагт  багагүй  хохирол  учруулахуйц  хэмжээний  алт  хилээр  гаргах  гэж байсныг илрүүлсэндээ баяртай байна. Эх орондоо  өргөсөн  тангарагтаа  үнэнч  байж,  үүргээ  нэр  төртэй  биелүүлж байгаадаа баяртай байгаа.  

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.