Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Грект төрийн албанаас 11.000 хүнийг хална

Төрийн албандаа бүтцийн өөрчлөлт хийж, мянга мянган албан хаагчийг ажлаас нь чөлөөлөх төслийг Грекийн Парламент баталжээ. Олон улсын зээлдэгчдээс 6.8 тэрбум еврогийн тусламжийн зээл авахын тулд Парламентын гишүүд 153:140 саналаар уг төслийг баталсан аж. Уг асуудлыг хэлэлцэж, санал хураах үед мянга мянган иргэн Афин хот дахь Парламентын ордны гадаа цугларч, хатуу бодлогыг эсэргүүцэн, Засгийн газрыг огцрохыг шаарджээ. Ерөнхий сайд, консерватив намын гишүүн Антонис Самарасын тэргүүлсэн эвслийн Засгийн газар эл шийдвэрийг гаргахаас өөр аргагүй байсан хэмээн тайлбарласан гэнэ. Эл шийдвэрийн дагуу багш болон хөдөө орон нутаг дахь Засгийн газрын харьяа байгууллагын ажилтан зэрэг төрийн 4000 гаруй алба хаагчийг энэ онд багтаан ажлаас нь чөлөөлөх юм байна. Түүнчлэн шийдвэр мөрдөгдөж эхэлснээс хойш найман сарын хугацаанд 25000 ажилтанд нийт цалингийнх нь 75 хувийг олгон, энэ хугацаанд өөр ажилд орж чадахгүй бол ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх талаар ч тусгажээ. Европын холбоо, Европын Төвбанк, ОУВСгийн шаардлагад нийцүүлэн гаргаж буй бүтцийн энэхүү өөрчлөлтийн балгаар 2014 оны эцэс гэхэд ямартай ч 11000 хүн ажилгүй болох нь. ХБНГУын Сангийн сайд Вольфганг Шойбле Афинд айлчлахаас хэдхэн цагийн өмнө Парламентын гишүүд эл шийдвэрийг баталжээ. 2010 оны тавдугаар сараас хойш Европын холбоо, ОУВС, Европын Төвбанкны зээлээр амиа аргацааж буй Грек улсын ажилгүйдэл өнгөрсөн сард 27 хувьд хүрсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.