Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд зүүн чиглэлийн авто замын ажлын явцыг танджээ

Засгийн газар энэ онд зургаан  аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу  хучилттай авто замаар холбоно хэмээн  төлөвлөж буй. Одоогоор Улаанбаатар- Баянхонгор чиглэлийн замын ажил дуусаж,  бусад аймгийг нийслэлтэй холбох ажил  хийгдэж байна. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлийн  авто замын ажлын явцтай танилцаад иржээ.  Өндөрхаанаас Чойбалсан хүртэлх 288 км  замын ажлыг зургаан компани, 200 орчим  тоног төхөөрөмж, 300 гаруй ажилчинтайгаар  гүйцэтгэж буй бөгөөд ажлын явц 33 хувьтай  байгаа гэнэ. Энэ зуны хур бороо барилгын  ажилд хүндрэл учруулж буй ч гүйцэтгэгч  компаниуд ажиллах хүчээ гурван ээлжээр  зохион байгуулжээ. Дээрх чиглэлийн авто  замын ажлыг гүйцэтгэж буй компаниудтай  ажлаа чанаргүй, хугацаанд нь гүйцэтгэж  чадаагүй бол ирэх жил дахин ажил олгохгүй  гэсэн гэрээ байгуулсан байна. Энэ ажилд  зарцуулах хөрөнгийг Хөгжлийн банкаар  дамжуулах бөгөөд арваннэгдүгээр сарын  15-нд замыг ашиглалтад бүрэн хүлээлгэж  өгөхийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг  болгосон байна.

Д.ИДЭР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.