Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЯПОНД ЯКУЗА НАРЫН ЭСРЭГ АНХ УДАА ШҮҮХЭД ГОМДОЛ МЭДҮҮЛЖЭЭ

Японы түүхэнд анх удаа зохион байгуулалттай гэмт хэргийн хамгийн том бүлэглэл якузагийн толгойлогчийн эсрэг шүүхэд өргөдөл гаргажээ. Нагоя хотын тойргийн шүүхэд орон нутгийн нэгэн рестораны эзэн ирүүлсэн гомдолдоо Кеньичи Синодагаас 17.35 сая иен (175 мянган ам.доллар) гаргуулж өгөхийг хүссэн аж. Уг эмэгтэйн нотолсноор 1998-2010 онд “Ямагучигуми” эрүүгийн синдикатын бүрэлдэхүүнд багтдаг нутгийн дээрмийн бүлэглэл толгойлогчдоо сар болгон мөнгө гуйвуулахыг түүнд тушаасан нь ийм хэмжээний хохирол учруулжээ. “Өөрийнх нь эзэмшил хөрөнгийг хамгаалсныхаа” төлөө авч буй уг “татварыг” эмэгтэй төлөхөөс татгалзсан ч галдан шатаана хэмээсэн сүрдүүлгийн үг сонссон байна. Якузагийн толгойлогчоос нэхэмжилсэн дээрх мөнгөд сэтгэл санааны хохирлын таван сая иен оруулжээ. Наран улсад 2008 онд батлагдсан хуулиар, Якузагийн бүлгийн тэргүүнүүд харьяат албатынхаа гэмт үйлдлийн төлөө хувийн хариуцлага хүлээх ёстой юм байна. Энэ нь мафийн томоохон боссуудыг хариуцлагад татах үүд нээсэн аж. Гэсэн ч хохирогчид эрх ашгаа хамгаалуулж, хохирлоо барагдуулахаар шүүхэд хандахаас цаг ямагт зайлсхийж иржээ. Японд якузагийн олон бүлэглэл цагдаа нарын хараа хяналт дор хууль ёсоор оршин тогтнож байдаг. Тэдгээрийн толгойлогчид ч хэт барууны үзэлт байгууллагын лидер юм уу, хуурамч компанийн тэргүүний дүрээр үндсэндээ олны нүдэнд ил аж төрдөг аж. 2008 оны мэдээгээр якуза нарын тоо 84 мянгаар үнэлэгдэж. Тэгэхдээ мафийн байнгын байлдагч” нар нь 41 мянга орчим. Чухам тэдэнд л гэмт хэргийн цөм ногддог аж. Мэргэжлийн гэмт хэрэгтнүүдийн 46 хувь харьяалагддаг “Ямагучи-гуми” улсдаа толгойлдог бол, ард нь “Сүмиёси-кай”, “Инагава-кай” бүлэг жагсдаг байна. Японы эрүүгийн ертөнцийн орлого бусдыг дарамтлан сүрдүүлэх, хар тамхи, зэвсэг, санхүүгийн бохир үйл ажиллагаанаас бүрддэгийн дээр барилгын бизнестэй ч холбогддог гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.