Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сайдыг сармагчинтай зүйрлэв

Италийн консерватив Хойд лиг намын улстөрч Роберт Кальдероли “Интеграцын асуудал эрхэлсэн сайд хатагтай Сесилия Кальенгег харахаар орангутаныг санагдуулдаг” хэмээн хэлснийг “Sky News” телесуваг мэдээлэв. Тэрбээр нэгэн цуглаанд үг хэлэх үеэрээ “Бүгдийн мэддэг баавгай, чоно гээд амьтдад би хайртай. Кайенгег харахаар орангутаны ааш авир өөрийн эрхгүй толгойд орж ирдэг юм. Гэхдээ би түүнийг тийм гэж байгаа юм биш” хэмээн тэмдэглээд, Италийн Засгийн газрын өнгөт арьст анхны гишүүн эмэгтэйг “өөрийнхөө улсад” сайд болбол таарна гэжээ. Дээрх мэдэгдлийг Италийн Ерөнхий сайд Энрико Летта таагүй хүлээн авч, Ардчилсан Конгийн уугуул хатагтай Кайенгег өөрийг нь, бас түүний сайдын суудалд гаргасан шийдвэрийг бүрэн дэмжихээ илэрхийлжээ. Энэ явдлын дараа Сенатын дэд спикерийн алба хашдаг Кальдеролийг улс төрийн зарим хүчин огцрохыг уриалсан аж. Эл улстөрч анх удаа дуулианд нэр холбогдож буй биш аж. 2006 онд улсын телевизээр гарахдаа зөнч Мохаммедийг элэглэсэн зурагтай футболк өмсөж байсан бол, мөн онд Итали хөлбөмбөгийн ДАШТ-д аваргалсны дараа Францын олон үндэстний шигшээ багийг доромжилсон үг унагаж байсан удаатай гэнэ. Кайенге 2013 оны хавар сайд болсноосоо хойш арьсны үзэлтнүүдийн ам хэлэнд нэг бус удаа дайрагдаад байгаа аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.