Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Францчууд Бастилийн өдрийг гашуудалтай тэмдэглэв

Бастилийн шорон шилтгээнийг эзэлсэн өдрийг үндэсний баяр болгон жил бүрийн долдугаар сарын 14-нд тэмдэглэж ирсэн францчууд энэ жилийн баяраа уй гашуудалтай тэмдэглэлээ. Учир нь өнгөрсөн баасан гаригт тус улсад Парисаас Лимож хотыг чиглэн явж байсан галт тэрэг замаасаа гаран онхолдож, 19-82 насны зургаан хүн нас барсан байна. Техникийн алдаанаас үүдэлтэй хэмээн тайлбарлаж буй уг ослын шалтгааныг тогтоохоор нарийвчилсан үзлэг хийж байгаа аж. 2002 оноос хойш Францад ийм томоохон хэмжээний осол гараагүй бөгөөд үүний улмаас хүмүүс нас барснаас гадна 30 хүн гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Харин найман хохирогчийн биеийн байдал хүнд байгаа аж. Францчуудын үндэсний баярын арга хэмжээг Елисейн өргөн чөлөөн дэх Малигийн цэргүүдийн сүрт жагсаалаар нээсэн бөгөөд тэднээс гадна Африкийн 12 орны цэргүүд ч баярын арга хэмжээнд оролцож, терроризмын эсрэг францчуудын үйл хэрэгт хүндэтгэл үзүүлжээ. Тэднээс гадна Францын цэргийн 5000 гаруй албан хаагч, 58 онгоц, 35 нисдэг тэрэг жагсаалд оролцсон байна. Цэргийн парадад оролцсоныхоо дараа тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд телевизийн нэвтрүүлэгт оролцож, төмөр замын сүлжээний аюулгүй байдлыг сайжруулахаа амлажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.