Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Интернэтээр залилагчийг баривчилжээ

Цахим худалдааны дэлгүүр ажиллуулах нэрээр Иргэн Ч гэгч хүн иргэдийг залилж байсныг Эрүүгийн цагдаагийн газрынхан илрүүлэн УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгуулахаар шилжүүлжээ. Тэрбээр www.emall.mn, www.mglshop. mn гэсэн цахим хуудсаар бараа худалдаж, хүргэж өгөх үйлчилгээ үзүүлнэ хэмээн иргэдийн мөнгийг авч байсан гэнэ.

Тодруулбал, дээрх цахим хуудсанд байрлуулсан бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг хүссэн иргэдийн мөнгийг банкны олон улсын дансаар шилжүүлэн авдаг байж. Ингэхдээ хариуцлагаас зугтаах зорилгоор утас, дансны дугаараа өөр хүний нэр дээр бүртгүүлсэн байсан нь шалгалтаар тогтоогдоод буй гэнэ.

Ч нь чаат, мессенжерээр танилцсан бүсгүйчүүдээ ашиглан тэдний нэр дээр утасны дугаар, зээлийн карт авсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоод буй. Тэрбээр www.emall.mn, www.mglshop.mn гэх хуурамч цахим хуудсыг 2010 оноос ажиллуулж, энэ хугацаанд цөөнгүй хүнийг хохироосон бололтой.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.