Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Орон нутгийн замд долоон хүн ослын улмаас амиа алдав

Баяр наадам дөхсөн энэ өдрүүдэд орон нутгийг зорих иргэд олон болдог. Гэвч хол замд яваа жолооч нар техникийн бүрэн бүтэн байдлаа хянадаггүй, хурд хэтрүүлдгээс болж осол гарах нь ихэсдэг байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд орон нутгийн замд хэд хэдэн осол гарч, долоон эрдэнэт хүний амь нас хохирчээ. Тухайлбал, Булган аймгийн Рашаант сумын нутагт хоёр ч ноцтой осол гарсан байна.

Завхан аймгийн чиглэлд явж байсан “Ланд круйзер-80” маркийн автомашин онхолдсоны улмаас түүнд сууж явсан дөрвөн хүн амиа алджээ. Мөн тус суманд баруун аймгийн чиглэлд явж байсан “Ниссан Террано” маркийн автомашин онхолдож, жолооч нь газар дээрээ нас барж, хамт явсан эмэгтэй хүнд гэмтсэн байна. Түүнээс гадна Хөвсгөл аймгийн Хатгал, Тосонцэнгэл суманд хятад мотоцикль осолдож хоёр хүн нас баржээ.

Тиймээс ЗЦГ-аас баяр наадмын өдрүүдэд орон нутгийг зорьж буй иргэдийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байх, хурдаа тохируулж явахыг анхаарууллаа.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.