Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ын залуучуудын болон оюутны байгууллагын тэргүүнүүд огцрох ёстой гэв

 МАН-ын залуус намаа шинэчлэх хөдөлгөөн байгуулсан талаараа долоо хоногийн өмнө мэдээлэл хийж байсан бол өчигдөр тэдгээр залуусын нэг нь арай өөр зүйл хэллээ. МАН-ын “Шинэ хүч” хөдөлгөөнийг үндэслэгч, Норвегийн Амьдралын шинжлэх ухааны их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан М.Найданхүү МАН-ын нийт гишүүд, дэмжигчид, бусад хөдөлгөөнүүдэд хандан ил захидал илгээж буйгаа илэрхийлсэн юм. Ил захидалд тэрбээр “МАН Шинэчилнэ гэж их ярьж байгаа боловч бахь байдгаараа өдий хүрлээ. Намаа шинэчилье гэвэл улс орны эрх ашгийг боддог, үүний төлөө зүтгэдэг, сэтгэдэг, нэр цэвэр хүмүүсийг намын бүх түвшинд оруулж ирэх ёстой. Сүүлийн таван сонгуульд дараалан ялагдахад гол үүрэг гүйцэтгэсэн нөхдүүд, “Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат, НАМЗХны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ болон НАМОХ-ны тэргүүн Б.Амарсанаа, Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүхийн зөвлөхүүд зэрэг олон залуусхүн шинэчлэл хийнэ гээд яриад буй нь ичгүүртэй хэрэг гэж би бодож байна. Тэд хариуцлагаа хүлээж огцрох ёстой” гэв. Түүнээс өнгөрсөн долоо хоногт МАН-ын “Шинэчлэл” хөдөлгөөний залуустай хамт хэвлэлийн хурал хийгээд сууж байсан хүн яагаад ингэж бодол нь өөрчлөгдсөн талаар лавлахад “Тэр хуралд би “Шинэ хүч” хөдөлгөөнөөө төлөөлж оролцсон. Намын бага хурлыг долдугаар сарын 8-нд, эсвэл наадмын дараа хуралдуулна гэдэг дээр би байнга зөрчилдсөөр ирсэн. Үнэхээр энэ бол боломжгүй. Улс орон даяар наадам, зуны амралтын байдалд шилжсэн байхад МАН-ын бага хурал хийвэл ирц бүрэлдэхгүй. Дутуу ирцтэй бол хуйвалдааны шинжтэй болно. Би намын удирдлагуудыг огцруулах саналтай байгаа. Гэхдээ бүгдээрээ огцрох ёстой. Намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, дээр нь нэмээд залуучуудын холбоо, оюутны холбоо бүгд нэг баг болон сонгуульд орсон. Тэгсэн байтал муу үр дүн үзүүллээ гээд нэг хэсэг нь нөгөөгөө огцруулна гээд байгаа нь шударга ёсонд үл нийцнэ гэж үзэж байгаа гэв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.