Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Су.Батболдыг Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсэгт оруулахыг хүсэ в

УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс З.Энхболд даргад дээрх хүсэлтийг гаргаж байгаа аж. УИХ, Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг нэгтгэж, Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм. Үүнд МАН-аас Д.Оюунхорол, С.Бямбацогт, Ө.Энхтүвшин нар багтан ажиллаж байгаа ч өмнөх Сонгуулийн хуулиудын төслийн Ажлын хэсэгт ажиллаж байсан туршлагатай учраас Су.Батболд гишүүнийг нэмж оруулах нь зөв гэж үзсэн байна. Ажлын хэсэг энэ долоо хоногт хуралдах аж.

МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд “Сонгуулиудыг зохион байгуулахтай холбогдсон зохицуулалтыг хуулиар тогтоох нь зүйтэй, тэр нь хоорондоо ижил төстэй байж болох юм гэж Бүлгийн гишүүд үзэж байгаа. Гэхдээ энэ Ажлын хэсгийн удирдлагаас ямар санал тавих нь одоогоор тодорхойгүй байна. Улс төрийн намуудын тухай хууль, Намуудын санх үүжилтийн тухай хууль, Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах үеэр намын бүлгүүд “Хамтарч ярилцаж байгаад төслөө цаасан дээр буулгана. Аль нэг талаас гаргаж ирсэн хуулийн төс өл дээр ярихг үй” гэж тохиролцсон. Энэ байр сууриа ажлын хэсэг хадгалж буй байх.

Аль нэг тал боловсруулсан хуулийн төслөө тулгавал бид хүлээж авахгүй. Эдгээр хуулийн төслийг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэнэ. Тиймээс намын бүлгүүдээс Ажлын хэсэгт ажиллаж байгаа гишүүд ярилцаж тохиролцсоны үндсэн дээр төслөө хамтдаа боловсруулах ёстой” гэлээ. Мөн тэд чуулганы сүүлчийн хоёр өдөр амжиж хэлэлцэх зарим асуудлыг ярилцаад дэмжсэн байна. Хүндэтгэлийн чуулганы дараа МАН-ын Бүлэг дахин хуралдаж, үлдсэн асуудлуудаа хэлэлцэх юм байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.