Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Францын цагдаа нар Узбекийн Ерөнхийлөгчийн охины гэрийг нэгжжээ

 Францын цагдаагийнхан Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовын охин Гульнарын үл хөдлөх хөрөнгөд нэгжлэг хийсэн тухай ВВС мэдээлэв. Зарим эх сурвалж Парис дахь байранд нь үзлэг хийсэн гэсэн ч албан ёсны мэдээлэл алга байна. Ямартай ч Узбекистаны “гүнж” Францад үл хөдлөх хэд хэдэн хөрөнгө эзэмшдэгийн дотор нийслэлд хоёр байр, элитийн гэгдэх амралт сувиллын Сан-Трон хотод эдлэнтэй хэмээн “Озоди” радиогийн мэдээнд дурджээ.

Бүр зургадугаар сарын 18-нд хийсэн дээрх нэгжлэгийн үеэр Каримова өөрөө эзгүй, Европт байсан гэнэ. Швейцарийн прокурорын газрын хүсэлтээр Францын хууль сахиулагчид мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэд хэдэн газар нэгжлэг хийсний нэг нь энэ бололтой. Швейцарьт шалгагдаж буй Узбекистаны иргэд бүгд Гульнара Каримоватай холбоотой гэх мэдээлэл байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.