Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН дахь шинэчлэл буюу 80-аад оныхны хөөрөл

Ардын намын залуучуудыг амбицтай гэдгийг бүгд л мэддэг, хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ энэ үеийнхэн шиг арай ч ийм жудаггүй байсангүй. У.Хүрэлсүх одоогоос 15 жилийн өмнө МАСЗХ-г байгуулан анхны ерөнхийлөгчөөр нь сонгогдохдоо өмнөх үеийнхнийгээ гадуурхан, ад үзэж байсангүй. Харин ч ахмад, залуу үеийн холбоог бэхжүүлснээрээ ахмадын нам гэгддэг асан МАХНыг залуучуудаар хүч сэлбэн, шинэ үеийнхнээр эгнээг нь тэлж чадсан. Энэ бол тухайн үедээ МАХН-д хийсэн жинхэнэ шинэчлэл байлаа.

Харин одоо МАН-ын залуучууд буюу У.Хүрэлсүхийн дараагийн үеийнхэн өнгөрсөн үегүйгээр өнөөдрийн өндөрлөгт хүрсэн мэт эрээ цээргүй аашлах болов. Намын шинэчлэл нэрээр эрх мэдэл, албан тушаалд ичгүүргүйгээр яарцгааж эхлэв. 2012 оноос өмнө тасралтгүйгээр 10 гаруй жил дангаараа эрх барьж байсан энэ нам түүхэндээ анх удаа УИХ, Орон нутгийн, Ерөнхийлөгчийн сонгуульд дараалан ялагдал хүлээлээ. Үүнд хэн буруутай вэ. Хариуцлагыг хэн хүлээх вэ? Нам нэрээ сольж, намын Удирдах зөвл өлд залуучуудыг олноор оруулж МАН-ын эрх мэдлийг залуучуудад шилжүүлсэн нь алдаа байв уу, оноо болов уу. Энэ мэтчилэн сонгуулийн ялагдлаас үүдсэн олон асуулт МАН-ынхны хоолой дээр зангирч байгаа нь мэдээж. Харин үүнд хариулт өгөх, хариуцлага тооцох эзэн нь хэн бэ. МАН-ын гишүүд үү, ард түмэн сонгогч олон уу? МАН 90 жилийн түүхтэй. Тиймдээ ч энэ нам хамгийн олон, бас хамгийн хатуу гиш үүнчлэлтэй. Гишүүдийн дийлэнх нь эрх мэдлийн төлөө биш итгэл үнэмшлээрээ энэ намыг сонгосон байдаг учраас дарга хэн байхаас үл хамааран нам гэх малгайн дор нэгдэж чаддаг онцлогтой. Энэ нь МАХН-ыг нэрээ сольж МАН болоход олон гишүүд нь хуучин нэрээ даган шинэ намыг дэмжсэнээр харагдаж байлаа. Нэр дагасан хуйлрал УИХ-ын сонгуулийн үр дүнгээр МАН-д сөргөөр нөлөөлж, Н.Энхбаяр гэдэг хүнээс өөр барих туггүй МАХН-д таатай боломж олгосон нь үнэн. Тэр үед МАН гэх шинэ нэртэй хуучин намын дарга Н.Энхбаяр биш бол, өөр хэн ч болсон нөлөөлж чадахааргүйгээр туйлширсан байлаа. Тус сонгуулиар нийт сонгогчдын 30 гаруй хувь нь МАН-д саналаа өгсөн нь ардчиллаас хойших 23 жилийн түүхэнд байгаагүй уналт болсон. Энэ үед МАН эрх мэдэлтэй байсан. Сү.Батболд МАН-ын дарга бөгөөд Ерөнхий сайд, У.Хүрэлсүх намын Ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байв. Харамсалтай нь маш их хэмжээний мөнгө зарцуулсан ч сонгогчдын итгэл үнэмшлийг эргүүлж чадаагүй. МАН нэрээ солиод удаагүй, жил ч болоогүй сонгууль явагдсан нь тус намын ялагдлын суурийг ухсан гэдэгтэй намын гишүүд төдийгүй ард түмэн санал нэгдэх байх. “Намын нэрийг сольсноор сонгуульд ялагдвал хариуцлагыг би хүлээнэ” хэмээн Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх хэлж байлаа. Тэр намаа унагасан ч өөрөө УИХ-ын гишүүн болсон. Харин удалгүй гишүүнээсээ татгалзсан. Хариуцлагаа хүлээсэн байж болох ч унасан намаа чирээд ч гэсэн босгохыг оролдоогүйг гишүүд нь хэрхэн хүлээн авдгийг мэдэхгүй юм. Ямартай ч У.Хүрэлсүх гэх энэ залуу 15 жилийн өмнө МАХНыг шинэчилсэн нь үнэн. Харин одоо намдаа татаж оруулсан дүү нар нь түүний унагаасан МАН дээр твист бүжиглэхийг санаархаж эхэлсэн нь шинэчлэл болох уу, сүйрэл дагуулах уу.

Шинэчлэгч залуучууд намын удирдлагаа өөрчилж, авлига, хээл хахууль, мөрийтэй тоглоомонд нэр холбогдсон бохир улстөрчдөөсөө намаа цэвэрлэхийг хүсэж байна. Маш зөв. Харин яаж.

Намын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатараа соль. Харин оронд нь хэнийг санал болгох вэ. Энэ намд Аваргын хэлдэг шиг “нэр цэвэр, гар цэвэр, сэтгэл цэвэр” улст өрч хэн байна вэ. Уржигдархан хуралдсан Удирдах зөвлөлийн хурал дээр Шинэчлэх хөдөлгөөний залуучууд оролцсон. Аавдаа загнуулсан хүүхдүүд шиг бүлтэгнэж зогссон тэд МАН-ыг удирдах уу. Айл гэрт аав гэж өрхийн тэргүүн байдаг. Элээсэн оймс, амьдрал үзсэн ноён нуруу, зангаргаараа тэд өрх гэрээ авч явдаг. Харин “80-аад оныхон” буюу улс төрд бол “хүүхэд” гэж хэлж болох энэ залууст аав шиг нь, ээж шиг нь, эгч шиг нь, ах шиг нь гишүүд дэмжигчид нь яаж итгэх юм бэ? Ямар ч байсан тэд МАН гэх Монголын улс төрийн том хүчнийг удирдахад жулдах нь үнэн.

Удирдах зөвлөлийн хурлаар ч энэ тухай хэлэлцсэн байна. Шинэчлэгчдийн тавьж байгаа шаардлагын дагуу МАН-ыг нэр цэвэр хүн удирдах ёстой гэдгийг бүгд дэмжжээ.Тэгээд Ө.Энхтүвшинг МАН-ын дарга болгосноор 2008 оноос хойших сонгуульд бараг анх удаа шахуу айдасг үй оролцсон нь энэ хүний цэвэр нэртэй холбоотой хэмээн үнэлсэн байна. Харин мөрийтэй тоглоомонд толгойгоо мэдүүлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт нэр нь байнга холбогддог хүмүүсийг хэрхэх талаар яриа гарахад М.Энхболд гишүүн “Намайг 2008 онд АТГ-аас шалгаад зүгээр гэсэн шүү” хэмээн яаран сандран хэлж “юун гуя” гэдэг шиг юм болжээ. Харин намын Бага, Их хурлыг хуралдуулахын тухайд наадмаас өмнө амжихгүй гэдгийг нь мэдсээр байж шинэчлэгчид ийм шаардлага тавьж буй аж. Зуны урин дулаан, амралтын цаг ирж, наадам дөхсөн үед Бага хурлын гишүүдийг цуглуулах боломжг үй нь нэгэнт тодорхой болжээ.

Шинэчлэгчдийг удирдаж буй Н.Номтойбаяр НАМЗХны Ерөнхийлөгч болсон юм байна. Уг нь энэ холбооны Ерөнхийлөгчийг НАМЗХ-ны их хурлаар сонгодог. Гэтэл хэзээ ч, хэн ч сонгосон юм, Н.Номтойбаяр МАН-ын залуучуудыг удирддаг болсон юм байна. Тус холбооны залуучууд ч учраа олохгүй 2-3 хэсэгт хуваагдчихсан байгаа бололтой. Нэг хэсэг нь шинэ Ерөнхийлөгчөө шинэчлэл хийвэл мундаг харагдана хэмээн хөөргөн шахаж байгаа бол нөгөө хэсэг нь намаа даган байдлыг харзнаж байгаа аж. Н.Номтойбаярын хувьд улс төрд гэрлийн хурдаар өгс өж яваа залуу. Мөнгөтэйдөө ч биш, МАН гэх том намын нөмөр нөөлгөөр дэд сайдын алба хашиж, аавын хүү бүрийн сонгогдож чаддаггүй төрийн түшээгийн өндөр сэнтийд сууж буй. Байлдагчийн халаасанд генералын мөрдэс бий гэдэг шиг МАН-ын дарга, Ерөнхий сайд болохыг нь ч үгүйсгэх аргагүй. Гэвч яарвал даарна гэдгийг түүнд сануулахад илүүдэхгүй.

”Шинэчилье” хөдөлгөөний залуусын үзэж буйгаар МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялах бүрэн боломж байсан ч удирдлагуудын унхиагүйгээс ялагдсан гэнэ. Гэтэл тэд Ерөнхийлөгчийн сонгуульд өөрсдөө ямар үүрэг гүйцэтгэж оролцсон билээ. Хоёр ч сонгуульд унасан намаа Ерөнхийлөгчийн сонгуулиар босгоод ирье гэж зүтгэсэн бил үү. Харин ч эрх баригч нам байх үед буюу УИХ-ын сонгуулийн үеэр асар их мөнгийг үр ашиггүй цацсанаас намаа өрөнд унагаж, санхүүгийн хувьд асар хүнд байдалд үлдээгээд явсныг нь сөх өн сануулах хүн олон байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль МАН-ын хувьд сүүлийн 23 жилийн түүхэнд байгаагүй хүнд сорилт, даваа байв. Хал үзэж, хашир суусан хүний зангараг, жудгаар Ө.Энхтүвшин тулдаа л давж дийлж гарсан хэмээн ажиглагчид үзэж байна. Ялагдсан намын уналт, санхүүгийн хүнд байдлаас илүү нам доторх залуучуудынх нь амбиц, намаа биш хувиа бодсон байдал нь МАН-ыг нэгдмэл хүчээр ялалтад хүрэх боломжийг нь хумисан. НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн нэр бүхий гиш үүн хүртэл сонгуулийн кампанит ажил зохион байгуулахын тулд хэдэн зуун сая төгр өг нэхэж, боломжгүй гэдгийг нь сонсоод нүүр буруулсан талаар ярьж байна.

МАН-ын шинэчлэгчид хэмээх залуучууд Ерөнхийлөгчийн сонгуулиар ингэж л оролцжээ. Ийм атлаа намынхаа ялагдал дээр дөрөөлөн шинэчлэл нэрээр эрх мэдэл, албан тушаалд яаран тэмүүлж буй нь 30 настангуудын хөөр өл юм даа. “Хүүхэд ийм дээрээ хөөрхөн” гэдэг шиг залуусынхаа хөөрлийг зөв цагт нь, зөв чиглүүлж чадвал МАН-д дахин босох боломж бий. Үүний цаана зөвхөн МАНын биш, МАН-ыг дэмждэг ард түмний 50 хувийн эрх ашиг байгааг мартах учиргүй.

МАН-д шинэчлэл хэрэгтэй. Улс төрийн нам дотроосоо өтөхгүйн тулд байнга шинэчлэгдэх ёстой. Гэхдээ шинэчлэлийг дарга сольсноор, гэр барьж тулган шаардсанаар хийдэггүйг Монголын улс төр дэх 23 жилийн түүх харуулж буй билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.