Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Тулга: Ботаникийн цэцэрлэгийн ач тусыг эрх баригчид ойлгож эхэлж байна

Эрх мэдэлтнүүдэд газраа алдаж, устахад тулаад буй Ботаникийн цэцэрлэгийн үйл ажиллагаатай өчигдөр Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга танилцлаа. Тэрбээр уг цэцэрлэгийг бараг бүтэн тойрч үзээд, Ботаникийн цэцэрлэгийн эрхлэгч С.Жамъянсүрэнгээс зарим зүйлийг тодруулав.

Б.Тулга: Танайх хэдэн ажилтантай вэ. Төсөв мөнгө хүрэлцэж байна уу?

С.Жамъянсүрэн: Манайх эрдэм шинжилгээний долоон ажилтан, таван цэцэрлэгч, дөрвөн манаачтай. Уг нь ийм хэмжээний газарт 24 цэцэрлэгч ажиллах ёстой. 2012 онд манайд зөвхөн эрдэм шинжилгээний ажилд зориулж 8.5 сая төгр өг төсөвлөж өгсөн. Гэтэл 2013 оны төсвийг 4.9 болгож хассан. Манай цэцэрлэгт байгаа хатчихсан модыг хараад хүмүүс “Ботаникийн цэцэрлэгийн ажилтнууд мод тарьж чаддаггүй юм байна” гэдэг. Үнэндээ манайх эрдэм шинжилгээний байгууллага. Монголын нөхцөлд ургаж чадах нь уу, хотын цэцэрлэгт тохирох нь уу гэж бид төрөл бүрийн ургамал авчирч туршдаг. Хатсан мод бол ургах чадваргүй нь туршилтаар нотлогдсон гэсэн үг. Энэ мод Монголд, Улаанбаатарт нутагшихгүй шүү гэдгийг харуулах гэж хатсан модоо хаялгүй, байлгадаг юм.

Б.Тулга: Танай ажилтнууд цөөд өж, хүн хүч, төсөв зардал хүрэхг үй байгаагаас газраа бүрэн ашиглаж чаддаггүй, үүнээс болоод зарим хэсэг нь зэрлэг ургамалд баригджээ. Гэхдээ хэнд ч хэрэггүй, хоосон газар гэж харж болохгүй. Монгол орны устаж алга болсон, устаж байгаа, ховор ургамлыг хамгаалж, үржүүлж, авч үлдэхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг энэ цэцэрлэгийг устгаж болохг үй. Танайх ургамлын үр хадгалах сангаа яагаад барихгүй байгаа юм бэ?

С.Жамъянсүрэн: Газрын зөвшөөрөл олгохгүй байна. Үрийн генийн банк байгуулахаар 2011 онд зураг төслийг нь гаргасан. 2013 онд ажлаа эхлэх байсан ч өдий болтол зөвшөөрөл өгөөгүй. Мини паркийнхаа зүүн буланд барихаар төлөвл өсөн юм. Манайхыг ийм барилга барих зөвшөөрөл хүссэнийг зарим эрх мэдэлтэн далимдуулан “Танайх барилга барих гэж байгаа бол бид бас сургууль, цэцэрлэг, шүүх, прокурорын барилга барина” гэсэн. Энэ бол ургамлын генийг хадгалж үлдэх зориулалттай барилга. Гадаадын бүх улс генофондоо Ботаникийн цэцэрлэгтээ байгуулдаг. Тэр жишгээр л байгуулах гэсэн юм. Тэнд ховор, устсан ургамлыг үр, эсээр нь үржүүлнэ.

Б.Тулга: Танай генофондын барилгын зөвшөөрөлд хотын ерөнхий архитектор Нацагдоржоор гарын үсэг зуруулаад аваад ирлээ. Одоо та бүхэн генофондоо байгуулж болох нь. Оюутан, сурагчдад экологийн боловсрол олгодог, эрдэмтэд судалгаа хийдэг, иргэд байгалийн ургамалтай танилцдаг цэцэрлэг болгоорой. Ботаникийн цэцэрлэгийн ач тусыг эрх баригчид ойлгож эхэлж байна хэмээн дэд сайд хэлэв. Мөн тэрбээр ШУА-ийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Рэгдэлд “Илүү хүчин чармайлт гаргаж ажиллах шаардлагатай. Ботаникийн цэцэрлэгт төсөл хэрэгжүүлэх байгууллага, компани олон байгаа. Энэ боломжийг ашиглаарай” гэж захив.

Үүний дараа дэд сайд Б.Тулга сэтг үүлчдэд хандан “Эрх мэдэлтнүүд ямар нэг байгууллагын газрыг авахын тулд эхлээд төсөв мөнгийг нь хасаж, үйл ажиллагааг нь сулруулан, ажлыг нь унагадаг юм байна. Бид иргэдтэйгээ хамтран, Ботаникийн цэцэрлэгийг хамгаалах ёстой. Туркийн Гези цэцэрлэгт хүрээлэнд гэхэд нь барилга бариулахгүй гэж иргэд бослого, тэмцэл хийж байна. Би монголчуудаа бослого гарга гээгүй. Зүгээр л ирээд үз. Ботаникийн цэцэрлэгийн төсвийг нэмэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхэд БОНХЯ анхаарна. Өнөөдөр бид устгалаа гэхэд хожим ийм цэцэрлэг заавал байгуулах шаардлагатай болно. 40, 50 жил бүтээж босгосон зүйлээ нурааж, устгаж байхаар өөд нь татсан нь ашигтай. Барилга барих газар хаанаас ч олдоно. Монголын шинжлэх ухааны салбарын асуудлаар Засгийн газар Ажлын хэсэг байгуулсан. Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн БШУЯ-нд харьяалагддаг. Энэ цэцэрлэгийг БОНХЯ-нд өгөхөд болохгүй зүйлгүй. Газрыг авна, устгана гээд ийм өрөвдөлтэй байдалтай байлгаж байхаар манай яаманд өгчих” гэж ярилаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.