Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Азийн аваргаас 10 медаль авлаа

Исламын Бүгд Найрамдах Иран улсад энэ сарын 19-27-нд гурван төрлөөр явагдсан Азийн өсвөрийн шатарчдын АШТ-д манай 16 тамирчин оролцсоноос охидын 18 насны ангиллын блицийн төрөлд Баяржаргалын Баярмаа (Ирээдүй клуб) түрүүлж, стандарт төрлөөр 8 насанд Бат-Эрдэнийн Мөнгөнзул (Орхон) хоёр, 6 насанд Батсайханы Энхсаран (Урамтай шатар) III байр эзэлсэн бол хөвгүүдийн 8 насанд Ганзоригийн Амартүвшин (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) рапидын төрлийг тэргүүлж, стандартад II, Есөнтөмөрийн Төгстөмөр (Урамтай шатар) рапидад II, стандарт төрөлд III байр, 10 насны рапид төрөлд Эрдэнийн Баасансүрэн (Хан-Алтай) II, 6 нас хүртэлх ангилалд Лхагважамцын Очирбат (Чингэлтэй-Цэцэн нүүдэл) стандартаар II, Чулуунтуулын Эрхэмбаяр (Багануур) рапидаар II байрт тус тус шалгарчээ.

Т.Батчимэг “Том цом”-д

 Армен улсад зохиогдсон FIDE-гийн эмэгтэйчүүдийн “Том цом”-ын цувралын хоёр дахь тэмцээний явцыг манай сонин өмнөх дугаарууддаа мэдээлсэн билээ. Энэ тэмцээнд Х.Конеру (Энэтхэг, 2597) 8 оноотой түрүүлж, Н.Дагнидзе (Гүрж, 2550), А.Музычук (Словен, 2593) хоёр 7 оноогоор удаах байруудад шалгаран, Т.Косинцева (ОХУ, 2526) 6, А.Ушенина (Украин, 2499) 5.5, А.Стефанова (Болгар, 2531), Т.Батчимэг (Монгол, 2316), Д.Харика (Энэтхэг, 2492) нар 5, О.Гиря (ОХУ, 2436), Э.Даниелян (Армен, 2475), В.Чмилите (Литв, 2511) нар 4.5, Б.Хотенашвили (Гүрж, 2531) 4 онооны амжилт тус тус үзүүлэв.

Их мастер Т.Батчимэг долдугаар тавилд ИМ Т.Косинцеватай учраа таарахад ялах боломжоо ашиглаж чадалгүй хожигдсон ч дараагийн гурван өрөгт ОУМ Б.Хотенашвили, ИМ А.Музычук, ИМ А.Стефанова нартай тэнцэж төгсгөлийн өрөгт Х.Конеруд дийлдлээ. Манай шатарчин энэ тэмцээний эхний шатанд үзүүлсэн амжилтаа дөрвөн байраар ахиулж, чансааны үзүүлэлтээ нэлээд дээшлүүлэв.

 

Л.Тогоохүү

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.