Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ш.СҮхбаатар: 22-26 насны дөрвөн залуу Тайландад ял эдэлж байна

Амьдралдаа санаатай болон санамсаргүй алдаа хийснээс хилийн чанадад ял эдэлж буй манай 162 иргэн байдаг гэсэн тоо бий. Тэдний тодорхой хэсэг нь Тайланд улсын шоронд хоригдож байна. Тус улс руу шууд нислэг хийдэг болсонтой холбогдуулан ГХЯ-ны Консулын газрын дарга Ш.Сүхбаатар Тайландад хоригдож буй иргэдтэйгээ өнгөрсөн сарын 24-нд уулзаад иржээ. Ял эдэлж буй монгол иргэдийн талаар түүнтэй ярилцлаа.

-Тайландад манай улсын хэчнээн иргэн, ямар хэрэг хийсний улмаас ял эдэлж байна вэ?

-Бид Бангкок хотоос 45 км зайтай орших шоронд хоригдож буй дөрвөн иргэнтэйгээ уулзсан. 22-26 насны тэдгээр залуу онгоцны буудал дээрээс нүдний шил, түрийвч, цаг хулгайлж байгаад үйлдэл дээрээ баригдаж, хоёр жилийн ял авчээ. Тус улсад дөрв өн сараас 12 жил зургаан сар хүртэлх ялтай манай 14 иргэн бий. Тэдний дийлэнх нь хулгайн хэрэгтэй, зарим нь визийн зөрчилтэй бол нэг хүн хар тамхины хэргээр ял эдэлж байна.

-Ял эдэлж буй монголчуудын нөхцөл байдалтай танилцахад ямар байна вэ?

-Залуусыг харахад нүднээс гарчихаагүй ч, нэлээд турж эцсэн байсан. Нэг айлын том өрөө шиг өрөөнд 74 хүн хонодог гэж байсан. Өдөр нь ямар нэг ажил хийлгэдэгг үй. Гэхдээ ямар ч сүүдрэвчг үй талбайд өдөржин халуун наранд зогсоцгоодог учраас царай зүс нь харлаж, Тайландын унаган иргэдээс ялгарахааргүй болсон байсан. Хоол ундны хувьд байнга цагаан будаа өгдөг гэсэн. Ар гэрээс нь дансанд нь мөнгө хийвэл түүгээрээ жаахан мах аваад цагаан будаатайгаа холиод идэж болдог гэж ярьж байсан. Би Монголоос очихдоо жаахан ааруул, чихэр, тамхи аваад очсон боловч шорон руу оруулаагүй. Тиймээс тэдний дансанд тус бүр 400 бат хийсэн. Тэр нь 2-3 удаагийн хоолны махны л мөнгө юм билээ. Сэтгэл зүйн хувьд залуус маань хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Эрх зүйн талаас нь бид зөвлөгөө өгсөн. Ирээд ар гэрийнхэнтэй нь уулзаж, тэдний хүндрэл бэрхшээлийн талаар сонслоо. Тэр бүхнийг нь Тайландад байгаа ЭСЯ-аараа дамжуулан холбогдох газарт нь өгөхөөр шийдлээ. Монгол залуус хууль дүрэм зөрчөөд байдаггүй гэж хорихынх нь ажилтнууд хэлж байсан.

-Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ямар бодлого барьж байна вэ?

-Шинэчлэлийн Засгийн газрын бодлого бол иргэнийхээ эрх ашгийг хамгаалах тал дээр онцлон анхаарах. Нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн тавдугаар сарын 2-6-нд Филиппиний Гадаад харилцааны сайд манайд айлчлах байсан. Гэвч Филиппинд монгол иргэдийн эрх ашгийг үл хүндэтгэсэн явдал цөөнгүй гарч байгаа тул тус улсын Гадаад хэргийн сайдыг Монгол Улс хүлээн авах боломжгүй гэсэн хариуг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өгсөн. Муу эцэг, эх, үр хүүхэд, муу хань гэж байдаггүйтэй адил эх оронд муу иргэн гэж байхг үй. Тийм учраас иргэнээ аль болох энэрч, иргэдийхээ эрх ашгийг хамгаалж, санаа бодлыг нь сонсож ажиллана. Сая л гэхэд Тайландад ял эдэлж буй 22 настай залуу найз охинтойгоо холбоо барьж чадахгүй байна гэсэн. Нэг захиа бичихэд сар гаруй болсны дараа ирдэг гэнэ. Тиймээс бид ЭСЯ болон хорих газрынхантай ярилцаад захидлыг нь мэйлээр явуулах боломж олгосон. Түүнчлэн олны танил нэг эмэгтэй тэнд визийн хугацаа нь хэтэрчихээд байж байна. Нэрийг нь хэлээд яах вэ. Буруу замаар явж байснаа одоо Христийн шашин шүтэж, амьдралаа өөрчилж байгаа тухайгаа ярьсан. Хэрэв тэр хүн Монголдоо буцаж ирэхийг чин сэтгэлээсээ хүсэж байвал бид туслахад бэлэн гэдгээ хэлсэн. Тайландад визийн хугацаа нэг хоногоор л хэтрэхэд 500 бат байдаг. Хэрэв 21 мянган бат хүртэл торгууль тавихад төлж чадахгүй, хугацаа нь хэтэрвэл шоронд хийх хуультай.

-Тайландтай ялтан шилж үүлэх гэрээ манай байдаг уу?

-Тайландтай ийм төрлийн гэрээ хэлцэл байгуулна. Гэхдээ бид сая яваад ирэхдээ гурван хүнээ авчирсан. Мөн ялынх нь хугацаа дуусаж байгаа дөрв өн хүнийг долдугаар сарын 1-ний дотор суллуулна. Цаана нь хүнд ялтай хүмүүс үлдэж байгаа. 12 жилийн ял авсан хүнтэй уулзахад ерөнхийдөө хэцүү. Тайланд дахь манай ЭСЯ-ныхан тэр хүмүүстэй уулзаж, санал бодлыг нь сонсож, шаардлагатай тохиолдолд өмг өөлөгчөөр хангах, шүүх хуралд нь оролцох зэргээр ажилладаг. Гэхдээ зарим хүн ЭСЯ-ныхныг битгий оруулаач гэсэн хүсэлт тавьж байна. Бид тэр хүсэлтийг нь л харгалзана. Ямар ч байсан тэнд байгаа иргэдийнхээ тал хувийнх нь асуудлыг шийдвэрлээд ирлээ.

-Манай улсад гадаадын хэчнээн хүн ял эдэлдэг юм бол. Тайланд иргэн байдаг уу?

-ОХУ, БНХАУ, Малайз, Сингапур, БНСУ, Филиппин гэсэн зургаан орны 26 иргэн Монголд ял эдэлж байгаа. Тайланд хүн байхгүй.

-Цаашид бусад оронтой ялтан солилцох гэрээ байгуулах талаар ямар төл өвлөгөөтэй байна вэ?

-Ялтан солилцох гэрээг одоогоор БНХАУ-тай хийгээд байна. Монголын талаас батлагдаад, Хятадын тал батлахыг хүлээж байгаа. Гэхдээ хэдий батлаагүй ч өнгөрсөн жил хоёр иргэнийг шилжүүлсэн. Энэ жил ХЗЯ, цагдаагийн байгууллагууд найман иргэнийхээ материалыг өгсөн. Дахиад дөрвөн иргэний асуудлыг шилжүүлэх гэж байна. Түүнээс гадна Хятадын урд хэсэгт халуун газар ял эдэлж байгаа иргэдээ Монголтой цаг агаар ойролцоо Хөх хотын шорон руу шилжүүлэх арга хэмжээ авч байгаа. Энэ мэтээр бид ажиллана.

-Ер нь манай иргэд хар тамхины хэрэгт холбогдох нь их байгаа. Иргэдээ энэ хэрэгт уруу татагдахгүй байх үүднээс ямар ажил хийх вэ?

-Гадаадын 16 оронд 162 хүн ял эдэлж байгаагийн 56 буюу гуравны нэг нь хар тамхины хэрэгт холбогдсон. Гол нь монголчууд хар тамхи хэрэглэж бус, энэ төрлийн наймаа хийдэг сүлжээнд холбогдсон цөөн хүмүүсийн золиос болж байна. Хар тамхийг нь байр савандаа хадгалах, тээвэрлэх, тэр ч бүү хэл тийм хүмүүстэй хамт хоноход л хамсаатан болдог. Хар тамхины хэргийн ял шийтгэл өндрөөс гадна их, бага оролцоотой гэж ялгадагг үй. Тиймээс иргэд сайн анхаарч, ямар нэгэн хүний ачаа тээш авч явахгүй байх хэрэгтэй. Монголчуудын нэрийг гутааж байгаа бас нэг зүйл бол хулгайн хэрэг. Гадаадад ял эдэлж байгаа иргэдийн 60.1 хувь нь хулгайн гэмт хэрэгт холбогджээ. Зарим нь томоохон хэрэг хийсэн байхад зарим нь ялихгүй жижиг зүйлээс болж ийм байдалд орж байна. Гадаадынхны хараа хяналт, илрүүлэх арга барил маш сайжирсан. Би сая Малайз, Сингапур, Филиппинээр явсан. Хүний орхиод явсан эд зүйлсийг авсан байхад л онгоцны буудал дээр түүнийг нь баримтжуулж гаргаж ирээд, баривчилж байна. Тийм учраас хулгай хийж, эх орныхоо нэрийг гутааж, амьдралынхаа тодорхой хугацаанд эрх чөлөөгөө хасуулахад бүү хүрээч гэж хэлье. Хулгайн хэрэг сүүлийн үед их зохион байгуулалттай болж. Хөдөөгийн залуусыг газар үзүүлнэ гэж авч яваад, буцахад нь хулгайлсан эд зүйлсээ өгч явуулдаг юм байна. Тэрийг нь хил дээр илрүүлээд баривчлахад цаана нь хэргийн жинхэнэ эзэн үлддэг. Ийм хэргүүдийн жинхэнэ эздийг олох гэж гаднынхан удаан хугацаанд шалгадаг юм байна. Тиймээс ГХЯ-ны Консулын газраас иргэддээ зориуд анхааруулж, ийм зүйлд татагдан орвол адилхан хариуцлага хүлээдэг гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол анхаарах зүйл бол гэмт хэрэг хийхг үйгээр амьдрах боломж хүн бүрт бий. Тиймээс ийм буруу зам руу битгий орооч ээ. Хууль ёсны дагуу амьдраасай гэдгийг хэлмээр байна.

Р.Оюунцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.