Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МАН-ын бага хурлыг ирэх сарын 8-ны дотор зохион байгуулахыг шаардав

 Өнгөрсөн лхагва гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнтэй холбоотойгоор МАН-ын Шинэчлэлийн хорооноос мэдээлэл хийлээ. Тус хорооны залуус МАН-ыг нэн даруй шинэчлэх шаардлагатай бөгөөд Удирдах зөвлөлийг татан буулгах нь зүйтэй хэмээн үзэж байгаа аж. “Шинэчлэлийг бид хэн нэгэн даргыг өөрчлөхийн тулд бус, ул суурьтай хийнэ. МАН-ын XXVII их хурлыг “Шинэчлэлийн их хурал” гэсэн статустайгаар зохион байгуулах шаардлага тавьсан. Шинэчлэлээ бид шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хийнэ” хэмээн МАН-ын Шинэчлэлийн хорооны ерөнхий зохицуулагч Б.Ганхуяг ярилаа.

МАН-ын удирдлагууд залуусын тавьсан шинэчлэлийн санал, санаачилгыг тусгаж хэрэгжүүлээгүй, хүлээн аваагүйгээс болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хэмээн үзэж байгаа юм байна. “Удирдах зөвлөлийн гишүүд огцруулах шаардлага тавихыг мэдээд хариу арга хэмжээ авахыг оролдож, МАН-ын бага хурлыг саармагжуулж, наадмын дараа хийхээр хойшлуулах, улмаар цаг хожин, ямар нэгэн зохион байгуулалт хийх гэж байгааг бид таслан зогсооно. Бага хурлыг бид наадмаас өмнө буюу ирэх сарын 8-ны дотор хуралдуулах болно” хэмээн МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга Т.Аюурсайхан ярилаа.

Тус бага хурлаар тэдний тавих гол асуудал нь XXVII их хурлыг хуралдуулахад оршиж байгаа аж. Уг хурлаар намын бугшсан асуудал, удаа дараагийн сонгуулийн хариуцлага болон намын дүрэм, удирдлагын өөрчлөлт, бүтэц, зохион байгуулалтын шинэчлэл, бодлогын томоохон хөтөлбөрийг батлах асуудлыг шийдвэрлэх гэнэ.


Р.ОЮУН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.