Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Засгийн газарт хандсан зарлиг гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлиг гаргалаа. Уг зарлигт эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах заалтыг хэрэгжүүлж, Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэгдүгээр зүйлд заасан “Иргэдэд эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх үйл ажиллагаа”-г эрчимжүүлэх зорилгоор доорх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгожээ.

Үүнд нэгдүгээрт, Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцаж буй 18-25 насны, хугацаат цэргийн алба хаагаагүй иргэдийг оршин суугаа нутаг дэвсгэр, суралцаж буй мэргэжлээс үл хамааран сургалтын чөлөөт цагт нь цэргийн жинхэнэ албыг хаалгахтай холбогдсон эрх зүйн орчныг бүрдүүлж, холбогдох хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, хоёрт зарлигийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг тусгасан байна.

Мөн зарлигийн хэрэгжилтийн талаар жил бүрийн арванхоёрдугаар сард багтаан Ерөнхийлөгчид болон олон нийтэд мэдээлж байхыг Батлан хамгаалахын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тус тус даалгажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.