Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СНОУДЕН ХААНА ЯВНА ВЭ

Америкийн тусгай албаны ажилтан байсан Эдвард Сноуденд улс төрийн орогнол олгохоос Эквадор улс татгалзаж болзошгүй гэсэн мэдээлэл байна. АНУ, Эквадор улсууд хоорондоо эдийн засгийн нягт хэлхээ холбоотой нь шинжээчдийг ийм дүгнэлт хийхэд хүргэсэн аж. Сноуден энэ сарын 23-нд Хонконгоос “Аэрофлот”-ын онгоцоор Москвад иржээ. Түүний орогнохоор төлөвлөж байж болзошгүй орнуудтай эрх зүйн хүрээнд хамтарч ажиллахаар АНУ хичээж байгаа аж. АНУ-ын эрх баригчид түүнийг онц нууц материал илчилсэн хэргээр 30 жил шоронд хорих ял оноож магадг үй байгаа юм. Эдвард Сноуден улс төрийн орогнол хүсч Венесуэлийн эрх баригчдад хандаагүй гэж Өмнөд Америкийн энэ улсын Ерөнхийлөгч Николас Мадуро өнгөрсөн мягмар гаригт мэдэгдсэн байна.

Харин Эквадорын Ерөнхийлөгч Корреад ийм хүсэлт очсон байж магадгүй гэж Мадуро албан ёсны айлчлал хийж буй Гаити улсад очмогцоо хэлжээ. Венесуэлийн Ерөнхийлөгчийн ярьснаас үзвэл улс төрийн орогнол олгох явдал ЛатинАмерикийн орнуудад эртнээс уламжлалтай аж. “Энэ залуугийн хийсэн мэдэгдэл нь хүмүү- сийн амьдралыг сайжруулахад чиглэснийг Америкийн ард түмний ихэнх нь, тэр дундаа залуучууд хүлээн зөвшөөрч байна. Тэрбээр хүн төрөлхтөнд хэрэгтэй зүйлийг илчилсэн. Бусдыгаа тагнах эрх хэнд ч байхгүй” гэж Мадуро хэлжээ. Өөрт нь ямар нэг юм тохиолдвол хурааж цуглуулсан мэдээлэл нь хамт алга болчих вий гэдгээс сэрэмжилж Эдвар Сноуден ийм алхам хийсэн байна. Түүний шуугиан тарьсан мэдээлл үүдийг хэвлэлд гаргадаг сэтгүүлч Гленн Гриноулд хагас жил Сноудентэй холбоотой байгаа бөгөөд нууц мэдээллээ Сноуден хэд хэдэн хүнд дамжуулаарай гэж захисан, тэр хүмүүс нь дэлхийн өнцөг булан бүрт бий гэж мэдэгдсэн байна.

Одоогоор Москвагийн нисэх онгоцны Шереметьево буудлын дамжин өнгөрүүлэх танхимд байгаа гэж үзэж буй Сноуденийг ОХУ нутаг дэвсгэрээсээ гаргана гэдэгт АНУ найдаж байгаа юм байна. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн албан ёсны төлөөлөгч Кейтлин Хейден “Гэмт хэрэгтнийг эргүүлэн өгөх талаар Орос улстай бид гэрээ байгуулаагүй ч Сноудений дайран өнгөрөх тухай баримт бичиг болон түүнд тулгаж буй ял зэргээс үүдээд нутаг дэвсгэрээсээ гаргаж явуулах үндэслэл Орост бий” гэж мэдэгдсэн байна.



 Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.