Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Петро Чайна дачин Тамсаг”-ийн хүсэлтийг шүүх хүлээн авсангүй

 Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хурлаар “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл” ТББ-ын нэхэмжлэлтэй “Петро Чайна дачин Тамсаг” компанид холбогдох иргэний хэргийг хэлэлцлээ. Баянзүрх дүүргийн шүүх 2012 оны дөрөвдүгээр сарын 17-нд шийдвэр, Нийслэлийн шүүх 2012 оны долдугаар сарын 2-нд магадлал, Улсын Дээд шүүх 2012 оны аравдугаар сарын 4-нд тогтоол гаргажтус компаниас байгаль орчинд учруулсан хохирол болох гурван тэрбум төгрөгийг орон нутгийн төсөвт оруулахаар болсон.

Гэтэл “Петро Чайна дачин Тамсаг”-ийнхан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэмээн шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлт гаргасан аж. Үүнийг нь “Тус компанийнхан орон нутгийн төсөвт оруулах гурван тэрбум төгрөгөөс зайлсхийж, хугацаа хожих гэсэн арга” хэмээн иргэний хөдөлгөөнийхөн үзэж буй юм.

Улсын Дээд шүүхээс хариуцагч “Петро Чайна дачин Тамсаг” компанийн гаргасан хүсэлтэд хавсаргасан баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэх үед мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг илрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул хүсэлтийг хангахаас татгалзаж, хүлээн авсангүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.