Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЭЛЧИНСАЙД ПЕТЕР ШАЛЛЕРИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд доктор Петер Шаллерийг эх орондоо бүрмөсөн буцаж байгаатай нь холбогдуулан энэсарын 25-ны өдөрхүлээн авч уулзаж, өдрийн зоог барив.

Элчин сайд П.Шаллер манай улсад Элчин сайдаар ажиллахдаа монгол-германы харилцаа, хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулсныг Гадаад харилцааны сайд сайшаан тэмдэглээд, түүнийг Элчин сайдаар ажилласан хугацаанд Холбооны Канцлер анх удаа Монгол Улсад айлчилсан болон Монгол Улсын Ерөнхийлөгч ХБНГУ-д төрийн айлчлал хийсэн зэрэг олон чухал үйл явдлууд өрнөснийг цохон тэмдэглэв.  

Сайд Л.Болд Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах хэлэлцээр” байгуулсан болон монгол-германы хамтарсан технологийн дээд сургууль энэ оны 9 дүгээр сард анхны элсэлтээ авч үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа зэрэг бодит үр дүнгээ өгч буй ажлууд ньтүүний хичээл зүтгэлтэй салшгүй холбоотойг уулзалтын үеэр дурдаж, Элчин сайдад талархал илэрхийлэн, түүний цаашдын ажилд нь амжилт,амьдралд нь эрүүл энх, сайн сайхныг хүсэв гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.   

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.