Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүүхдийг зодож шийтгэхийг эсэргүүцэх өдөр

Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийллийг нийгмээрээ үл тэвчих, хүүхдийн бие махбод, сэтгэл санааны эсрэг шийтгэлийг таслан зогсоох зорилгоор 1998 оноос АНУ-д 4 сарын 30-ны өдрийг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байя!” уриан дор тэмдэглэн эхэлсэн бөгөөд, 2001 оноос бусад орнууд энэ хөдөлгөөнд нэгдэн энэ өдрийг олон улсын түвшинд төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах болсон юм. Энэ өдөр дэлхийн олон оронд эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцаж, тэднийг хэрхэн хүмүүжүүлж байгаа тухайгаа эргэцүүлэн, хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудыг эрэлхийлэхийг хүн бүрт уриалдаг юм.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хорооноос 2006 оны 6-р сард хүүхдийн бие махбод болон сэтгэл санааны эсрэг шийтгэлийг хориглох тухай тусгай зөвлөмж гаргасан. 2003-2006 онд НҮБ, Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тухай дэлхийн хэмжээний судалгаа явуулж, улс орнуудад тайланг илгээн, 2005, 2010 онд Монгол Улсын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцийн хэрэгжилтийг авч хэлэлцээд Хүүхдийн Эрхийн Хорооноос гаргасан дүгнэлт зөвлөмжинд гэр бүл болон хүүхдийн халамж, асрамжийн үйлчилгээний тогтолцоо зэрэг нийгмийн бүхий л орчинд хүүхдийн эсрэг бүх хэлбэрийн хүчирхийлэл тэр дундаа бие махбод, сэтгэл санааны шийтгэлийг хуульчлан хориглох, урьдчилан сэргийлэх талаар хууль тогтоомж баталж хэрэгжүүлэхийг зөвлөсөн юм.

2007 оноос эхлэн манай улс энэхүү арга арга хэмжээнд нэгдэж, тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жил Хүүхдийг Ивээх Сан, Go Help, AusAID, НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн Зөн Монгол ОУБ, Норвегийн тусламжийн байгууллага, Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн хүүхдийн төлөө газар зэрэг байгууллагууд нэгдэж кампанит ажлыг зохион байгуулж эцэг эхчүүдийг хүүхдээ ямар аргаар хүмүүжүүлж буйгаа эргэн нэг харахыг хүсч байна.

Энэ өдрийн хүрээнд хийгдэж буй зарим ажлуудыг дурьдвал;
–    “Хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя” уриалга бүхий мэдээллийн самбарыг төв талбай болон зам дагуу байрлуулна.
–    Эцэг эхчүүдэд зориулсан хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргуудын сургалтууд Хүүхдийг ивээх сангийн Хүүхэд төв болон Дорнод аймаг дахь салбаруудад явагдана.
–   Хүүхэд хүмүүжүүлэх эерэг аргыг санал болгосон 80,000 тараах материалыг Улаанбаатар хотод болон Дорнод, Ховд аймгуудаар тараана.
–    Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн номын санд  “Хамгаалал хүссэн хүүхэд” гэрэл зургийн үзэсгэлэнг 5 сарын 6-ыг хүртэл дэлгэн үзүүлнэ.
–    EagleТВ болон Боловсрол суваг ТВ-үүдээр “Хүүхдийн эсрэг бие махбод болон сэтгэл санааны эсрэг шийтгэлийг хуулиар хориглоё!” мессеж бүхий нийгмийн чанартай богино хэмжээний 2 сурталчилгааны материалыг олон нийтэд  хүргэнэ.
–    Хүүхдийг зодож шийтгэхгүй байх өдрийн хүрээнд  шилдэг бичлэгийн уралдааныг зохион байгуулж байна.
–    Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье! Хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя! сэдвийн хүрээнд хүүхдүүдийн гаргасан сонин 6,000 ширхэгийн олон нийтэд тараана.
–    Хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлье” эерэг мессежний уралдаан зарлан дүгнэнэ. .
–   Энэхүү өдрийн тухай мэдээлэл бүхий мессеж 10,000 Мобикомын хэрэглэгчдэд хүрнэ.
–  Дээрх байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааны хүрээнд олон нийтэд өргөн хэмжээний уулзалт ярилцагуудыг зохион байгуулна.
Хүүхдээ бие махбодын шийтгэлгүй, эерэг орчинд өсгөн хүмүүжүүлнэ гэдэг бол хүүхдийг өөртөө итгэлтэй, хариуцлагатай хүн болон төлөвшихөд нь туслаж байгаа хэрэг мөн билээ.

ХҮҮХДЭЭ ЭЕРЭГ АРГААР ХҮМҮҮЖҮҮЛЬЕ!  

ХҮҮХЭДДЭЭ БАХАРХАН ДУУРИАХ ХҮН НЬ БАЙЯ!

 

 

 

 

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.