Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГЭРЭЛ ЗУРАГЧИД АЯЛАЛД ГАРНА

-Аялал хэзээ болох вэ?

-”Асуулт фото аялал” жил бүрийн долдугаар сарын эхний ням гаригт болдог уламжлалтай. Энэ уламжлалын дагуу долдугаар сарын 4-ний ням гаригт болно. 8-23 цагийн хооронд Улаанбаатар хотыг тойрон аялана. Аяллын хугацаанд тэмцээн уралдаан, хөгжөөнт тоглоом зохиох бодолтой байгаа. Ялагчид зураг угаалгах эрх, фото студи ашиглах боломж гээд л, бодож төлөвлөсөн зүйл их бий. Үүнээс гадна ивээн тэтгэгч “Canon” “Telemax Communication”-ны нэрэмжит уралдаан болохыг онцолмоор байна.

-Энэ жилийн аяллын онцлог юу вэ?

-Өнгөрсөн жил 80 орчим хүнтэй аялал хийсэн бол одоо 200-300 орчим хүний бүрэлдэхүүнтэй аялна. Аль болох олон хүн хамруулах бодолтой байна. Мандат хүрэлцэхгүй байдаг тул хүмүүс гомдоллоод байдаг юм.

-Мандат нь үнэ төлбөртэй юу. Ямар хүмүүс оролцох вэ?

-Хүссэн хүн бүр оролцох боломжтой. Мэргэжлийн гэрэл зурагчид ирэх учраас гэрэл зураг сонирхогчид зөвлөгөө авах боломжтой. Ер нь бүх төрлийн заавар зөвлөгөө болон туршлага солилцох зорилготой үйл ажиллагаа юм шүү дээ. Үүнээс гадна фото модель болох сонирхолтой хүмүүс ч гэсэн зургаа авахуулж болох юм. Харин мандат 15.000 төгрөгийн үнэтэй. Үүнд өдөр, оройн хоол, болон унааны зардал багтаж байгаа.

-Сонирхсон хүмүүс яаж бүртгүүлэх вэ?

-Гэрэл зургийн www.agshin.mn, www.suuder. com, www.asuult.net, www.window.mn гэсэн дөрвөн сай тад бүртгэл явуулна. Эдгээр сайтууд Монголын гэрэл зураг сонирхогчдын бүтээлийг нийтэлдэг үнд сэн вэб юм. Үйл явдлын, уран сайхны, хар цагаан гээд өөр өөрийн онцлогтой сайт.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.