Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Содбилэг “намтартай” болжээ

УИХ-ын хамгийн залуу гишүүн О.Содбилэг саяхан болтол “намтаргүй” байсан юм. Парламентын албан ёсны цахим хуудаст яагаад ч юм зөвхөн түүний намтрыг л оруулаагүй байв. Энэ тухай манай сонин өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл эрхэм гишүүн намтартай болжээ. УИХ-ын цахим хуудаст түүний намтрын талаарх мэдээллийг оруулж, бусадтай нь адилхан “хүн” болгосон байна.

Залуу гишүүн маань эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Швейцарь улсын Кэмбриджийн Эйллон коллежийг 1998 онд, АНУ-ын Жоржтауны их сургуулийг 2002-2006 онд тус тус төгссөн. Улмаар 2010 онд Францын INSEAD-д бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Бээжин хотын Чинхуагийн их сургуульд бизнесийн удирдлагаар магистр хамгаалсан чамгүй боловсролтой нэгэн аж. Бас зөвхөн эцгийнхээ бизнесийг өвлөж авсан биш, 2003- 2004 онд ГХЯ-нд атташе хийж явсныг нь уншигчид намтраас нь мэдэж болно. Бас болоогүй, Монголын боксын холбооны ерөнхийлөгчийн албатай юм билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.