Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхий дахинд 45.2 сая хүн дүрвэжээ

Аргагүйн эрхэнд дүрвэсэн хүний тоо 2012 онд 45.2 саяд хүрлээ гэж НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх Дээд комиссарын газрын илтгэлд дурдсан байна. Энэ нь сүүлийн 18 жилийн хамгийн дээд үзүүлэлт аж.

Дүрвэгсдийн 15.4 сая нь гадаадад толгой хоргодох газраа олж, 28.8 сая нь улс дотроо шилжин суурьшсан байна. Тэгэхдээ энэ онд Сириэс дүрвэгсэд уг тоонд ороог үй гэнэ. Хүмүүс гэр орноо орхин дайжихад хүргэж буй гол шалтгаан нь дайн юм. Өөрийн эрхгүй оршин суух газраа бэдэрч яваа хүмүүсийн 55 хувь нь дайн байлдаан болж буй Афганистан, Сомали, Ирак, Сири, Суданы иргэд байна.

Дүрвэгсдийн тоогоор сүүлийн 22 жилд Афганистан толгой цохиж явна. Тухайлбал, дөрвөн дүрвэгчийн нэг нь тус улсын иргэн байгаа юм байна. Афганистаны дүрвэгсдийн 95 хувь нь Пакистан, Иранд суурьшжээ. Нийт дүрвэгсдийн 81 хувь нь хөгжиж буй орны иргэд байгаа аж. 2012 онд дүрвэгсдийг орогнуулсан тоогоор Пакистан тэрг үүллээ. Энэ улс 1.6 сая хүн хүлээн авсан байна. Хоёрт Иран (868.2 мянга), гуравт Герман (589.7 мянга) оржээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.