Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баавгайн 213 савар нууцаар хил давуулах гэж байсныг саатуулжээ

 Хятадын гаалийн ажилтнууд ОХУ-аас БНХАУ-ын хил нэвтрэхээр зэхсэн ачааны машинаас баавгайн 213 савар илрүүлж, Оросын хоёр иргэнийг саатуулжээ. Ардын уламжлалт эмчилгээнд баавгайн саврыг ашигладаг боловч энэ төрлийн наймааг Хятадад хуулиар хориглодог байна.

Хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилтнуудыг ачааны машины бүхээгийг онгойлгож үзэхэд дүүрэн дугуй ачсан байсан агаад рентген гэрлээр харахад тэдгээрийн хооронд их хэмжээний баавгайн савар нуусан нь илэрсэн аж. Тэдгээр нь Хятадад агнахыг хориглодог бор баавгайн савар байжээ.

“Xinhua” агентлагийн мэдээлснээр Хятадад энэ төрлийн “бүтээгдэхүүн” Оросынхоос даруй 10 дахин өндөр үнэлгээтэй байдаг бөгөөд баавгайн 213 саврын зах зээлийн нийт үнэ нь 2.8 сая юань (460 мянган ам.доллар) болох аж. Баавгайн савар хууль бусаар Хятад руу тээвэрлэх явдал сүүлийн хоёр жилд гаарсныг гаалийн ажилтнууд мэдээллээ.


 Б.ЦЭЦЭГСҮРЭН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.