Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадууд Монголын хил зөрчин орж ирээд хулан агнажээ

Өвөрмонголын Бугат хотын Цагдаагийн газрынхан тус хотын таван оршин суугчийг Монгол Улсын хилийг хууль бусаар даван, хулан агнасан хэргээр саатуулан шалгаж байна. Тэднийг хууль бусаар хил давсан, дэлхийд нэн ховордсон амьтан агнасан, хулгайгаар ан хийсэн, буу эзэмшсэн хэмээн буруутгажээ. Эдгээр хятад иргэн хилийн төмөр торыг таслан, машинтайгаа хил зөрчин манай улсын нутагт орж ирээд хулан агнажээ.

Машиндаа ангаа нуун ачиж яваад улсынхаа цагдаа нарт баригдсан байна. Махыг нь хүнсэндээ хэрэглэх зорилгоор агнасан гэж хулгайн анчид мэдүүлээд байгаа ч цагдаа нар тэднийг зарж борлуулан, ашиг олох зорилготой байсан гэж сэжиглэж байгаа аж. Унаж явсан машинд нь үзлэг хийхэд буу илэрсэн тул цагдаа нар хураан авчээ. Гэхдээ тэдний хэн нь ч буу эзэмших зөвшөөрөлгүй байсан гэнэ. Тиймээс тэднийг хууль бусаар галт зэвсэг олж авч, ашигласан хэрэгт давхар шийтгэх бололтой.


 Х.ЭРХЭМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.