Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмнэлгийн зориулалттай ор тээвэрлэх төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Кидокоро Такүо Улаанбаатар хотын Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Э.Бодьцэцэг нар Японы Засгийн газраас Монгол Улсад хэрэгжүүлж буй буцалтгүй тусламжийн “Өвсний үндэс-хүний аюулгүй байдлыг хангах” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын эмнэлгүүдэд эмнэлгийн зориулалттай ор тээвэрлэх төсөл”-ийн гэрээнд өчигдөр гарын үсэг зурлаа. Дээрх төслийн санхүүгийн тусламжийн дээд хэмжээ 101 мянган ам.доллар буюу ойролцоор 140 сая төгрөгтэй тэнцэх аж.  Харин өчигдөр гарын үсэг зурсан төсөл нь “Японы гадаадын эмнэлгийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийг сайжруулахад туслах холбоо”-ноос хандивласан эмнэлгийн зориулалттай 200 орыг засч шинэчлэлд нийслэлийн гурван эмнэлэгт тээвэрлэх төсөл юм. Тус орыг Гэмтэл согог судлалын үндэсний төв, Чингэлтэй, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэгт хандивлахаар болжээ. Учир нь эдгээр эмнэлэг бие эрхтнээ чөлөөтэй хөдөлгөж чадахааргүй өвчтөнд тохиромжгүй зориулалтын бус ор хэрэглэдэг юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.