Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.Элбэгдоржийн рейтинг огцом унажээ

 “Сант Марал” сангаас Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн байдлын талаар олон нийтийн санал бодлын судалгааг гаргадаг.  Өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулийн өмнө топ улс төрчдийн судалгааг гаргахад Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн рейтинг 70 хувьд хүрсэн тухай мэдээлж байсан.   Тэгвэл энэ сангаас 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг тандсан судалгаа хийсэн байна. Өнгөрсөн долоо хоногт буюу 6-р сарын 14-16-ны өдрүүдэд тус судалгааг авсан бөгөөд нийт 1480 иргэн оролцжээ. 

Судалгаанд оролцогчдоос “Сонгуульд оролцвол хэнийг сонгох вэ? гэж асуухад 54 хувь нь АН-аас нэр дэвшигч Ц.Элбэгдоржийг, 37 хувь нь МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг, 9 хувь нь МАХН-аас нэр дэвшигч Н.Удвалыг сонгоно гэжээ.  Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд 37 хувьд хүрсэн нь багагүй амжилт бөгөөд сонгуулийн үлдсэн хугацаанд нэр хүнд нь өсөх хандлага ажиглагдаж байна. Харин Ц.Элбэгдоржийн рейтинг Ерөнхийлөгч байхдаа 70 хувьд хүрч дээд амжилт тогтоож байсан бол сурталчилгааны хугацаанд 54 хувь болтлоо огцом унасан нь анхаарал татаж байгаа юм. Ийм тохиолдол туйлын ховор байдаг байна. 

“Та сонголт хийхдээ нам, нэр дэвшигч хоёрын алийг нь чухалчлах вэ?” гэсэн асуултад судалгаанд оролцогчдын 56 хувь нь нэр дэвшигч, 10 хувь нь намыг чухалчилна гэсэн нь ч нэр дэвшигчдийн рейтингид нөлөөлж байгаа бололтой.  Үлдсэн долоо хоногт нэр дэвшигчдийн зүгээс иргэдэд хүрсэн сурталчилгааны ямар арга хэлбэрийг ашиглаж ажиллахаас дараагийн Ерөнхийлөгчийн хувь заяа шийдэгдэнэ. Н.Удвал Б.Бат-Эрдэнийн саналаас тодорхой хувийг халааслан улс төрийн зорилгоо биелүүлж, Ц.Элбэгдорж, Б.Бат-Эрдэнэ хоёрын хооронд гол тулаан өрнөх нь тодорхой юм.

 

Эх сурвалж: http://eorbus.mn

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.