Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Умард Солонгос санал тавьсан байна

 Солонгосын хойг дахь түгшүүртэй байдлыг намжааж, тус бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бий болгох зорилгоор өндөр дээд түвшинд яриа хэлэлцээ хийхийг АНУ-д Умард Солонгос энэ сарын 16-нд санал болгов. Уг саналыг БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны тэргүүлдэг Батлан хамгаалах хороо гаргаж, түгээсэн байна. Түүнд өгүүлснээр бол цөмийн зэвсгийн хөтөлбөр зэрэг олон асуудлыг тунгаан хэлэлцэхийг Умард Солонгос хүсэж байгаа бөгөөд яриа хэлэлцээ хийх цаг, газраа товлохыг Америкийн талд санал болгосон байна. “Энх тайван, тогтвортой байдлыг хангахыг АНУ үнэхээр сонирхож буй бол яриа хэлэлцээ хийхэд чиглэсэн урьдчилсан аливаа болзол Вашингтон тавих ёсгүй гэж мэдэгдэлд анхааруулсан аж.

Гаднаас үзүүлэх цөмийн аюул бүрмөсөн арилах хүртэл Умард Солонгос цөмийн гүрний статусаа хадгалж үлдэхээр төлөвлөж буйгаа Батлан хамгаалах хороо нь мэдэгдэв. Энхийн гэрээ байгуулахыг Умард Солонгос нь Өмнөд Солонгост өнг өрсөн сарын 29-нд санал болгосон юм. Хоёрдугаар сард Умард Солонгос цөмийн ээлжит туршилт хийснээс Солонгосын хойгийн байдал хурцадсаны дараа ийм алхам хийсэн билээ. Энэ туршилтын хариуд Пхеньянд тавих хоригоо НҮБ чангаруулж АНУ, Өмнөд Солонгост цөмийн цохилт өгнө хэмээн Умард Солонгосын эрх баригчид заналхийлж, улмаар Сөүлтэй байгуулсан үл довтлолцох тухай хэлэлцээрээ цуцалсан юм. АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтарсан цэргийн сургуулилалт ч хийсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.