Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ираны Ерөнхийлөгчөөр Рухани сонгогдов

 Өөрчлөн байгуулагчдын төлөөлөл болох Хасан Рухани Ираны Ерөнхийлөгчөөр сонгогдов. Ираны Дотоод хэргийн сайд Мостафи Мохаммад- Нажарвын хэлснээс үзвэл санал хураахад бараг 37 сая хүн оролцсон нь нийт сонгогчдын 72.7 хувь аж. Саналыг эцэслэн тоолсон дүнгээр бол Руханийг сонгогчдын 50.6 хувь нь дэмжжээ. Тегеран хотын захирагч Мохаммад Бакер Калибаф авсан саналын тоогоор удаалсан байна.

Ираны Ерөнхийлөгчийн сонгууль хоёр дахь үе шатгүй болж өнгөрсөн гэж дүгнэж болох аж. Рухани санваартнуудын төлөөлөгч бөгөөд Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар 2003-2005 онд болсон яриа хэлэлцээнд оролцож явжээ. Уг хэлэлцээний дүнд Тегеран уран баяжуулахаа түр зогсоохыг зөвшөөрсөн юм. Гэхдээ олон чухал асуудлыг шийдэх онцгой эрхийг аятолла Хаменеи эдэлдэг болохоор энэ чиглэлд Ираны байр суурьт дорвитой өөрчлөлт гарахгүй болов уу гэж шинжээчид таамаглаж байна.

Ираны Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн баасан гаригт болсон юм. Сонгуульд зургаан хүн өрсөлдсөн. Одоогийн Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хоёр ч удаа Ерөнхийлөгчөөр сонгогдсон тул энэ удаад нэрээ дэвшүүлээгүй.

Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.