Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ, Өлзийсайханы Энхтүвшин нар бол монгол төрийн тэргүүн байж чадах цог золбоо нь гялалзсан Ардын Намын одтой сайхан залуус. 

Ардын намд Монгол улсын Ерөнхийлөгчийн ажил албыг одоогийн хүнээс нь илүү сайн гүйцэтгэж чадах өөр чолон хүн бий. Гэтэл тэдний хооронд яс хаяж намын дотоодэв нэгдлийгсулруулах, улмаарсонгогчдэмжигчдийг төөрөлдүүлэх оролдлого гарах болсонд сэтгэл ихээхэн хөндүүрлэж байна. Монголд ганцхан л Ерөнхийлөгч хэрэгтэй. “Хоёр нартай бол хорвоо дэлхий шатна, хоёр хаантай болулс гүрэн сүйрнэ” гэсэн мэргэнүгбайдаг. Өрсөлдөгчид сонгуулийн оноо цуглуулахын тулд л элдэвсөрөг ятгалга хийж, яс хаяж байгаагийн цаад учрыг манай дэмжигч, сонгогчид ялгаж, салгаж ойлгоорой хэмээн сэрэмжлүүлж байна.Ардын нам бол ард түмнийг хайрлан хамгаалж сайн сайхан амьдруулах олон түмний санаа сэтгэлийн бат цул нэгдэл мөн байсан, цаашид тийм л байх болно.  Тус намын ёс зүй нь итгэл, үнэмшлийн нэгдэл дээр бат суурилдаг учраас зүйрлэвээснэгэн гэр бүлийн доторх ариун хайр сэтгэл шигэмзэг нандин ч тэнэмэл, завхуул үгэнд тийм ч амархан сэвтэх учиргүй билээ. Хэдий тийм эмзэг нарийн боловч түүнийг даван туулах тунгалаг, цэлмэг оюун ухааны төгс төгөлдөр хатуужилАрдын намын түүхийн туршид нь байсаар ирсэн учир өнгөрсөн зууны гуч, дөчөөд онуудадгадаадын түлхээсээр гүйцэлдүүлсэн өст цуст хэлмэгдүүлэлтийн үеднийгмийн тавцангаас арчигдаагүй тэсч үлдсэн бөгөөд одоо ч хатуу ширүүн дайралтыг энэ л цөлх хатуужлаараа даван туулж чадаж байгаа учраас бултаараа аядуутайван тэвчээртэй байхыг уриалж байна. 

Б.Бат-Эрдэнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэнээс хойш намын Бага хурал дээр түүний эсрэг саналөгчбайсанзарим хүмүүсийн хийж байгаа хорт ажил мэтээр харагдуулахыг хичээсэн мэдээлэл, цуурхал сүүлийн хэд хоногт цахим сайт болон теле дэлгэц, хэвлэлийн хуудсанд удаа дараа үзэгдэх болсонд эргэлзэж тээнэгэлзэхшаардлага огт байхгүйд лавтай итгээрэй. Намын Бага хурлаас нэр дэвшүүлэхсунгаанд оролцоодолонхийн саналаар дэмжлэг аваагүй бусад нөхөд нь одоо цөмөөрөө л Б.Бат-Эрдэнийн төлөө сэтгэлээ чилээн дэмжижбайгаагбид бүройроосхаржбайна.Ц.Элбэгдорж тэргүүтэйАрдчилсан Намын дээдэстэй цаагуураа уут сав нэгтэй, ялангуяа Оюутолгойн гэрээнээс шан харамж хүртсэн байж магадгүй гэх нөхөд холоос чулуу шидэж байна гэх хардлага ч бас хөндлөнгийн арга ядсан явуулга тул үл тоох нь зөв буюу.  Ардын намтайөрсөлдөгч этгээдүүд хийх ёстойэлдэв ажлаа хийж л байна. Манайхан ямар ч цас шуурганд хазайж бөхийдөггүй Богд уул шигээ цэх шулуун байвал Ардын Нам ялна. Үнэхээр иххүлээцтэй, ноён нуруутай, хамгийн гол нь монгол эх орноо гадаадад худалдуулахгүйн төлөө харьшгүй тэмцэж чаддаг,халуун эх оронч сэтгэл зүрхтэй хүн гэдгээ өмнөх он жилүүдэд батлан харуулж чадсан, нэр сэтгэл цэвэр хүн учраас Б.Бат-Эрдэнэ л Ерөнхийлөгчөөр сонгогдоно хэмээн итгэж болно. Манай гишүүд, сонгогч, дэмжигчид Алтай, Хангай, Хэнтийн их уулс адил бат сууваас зорьсон хэрэг санасанчлан бүтнээ. 

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ АХМАДЫН ХОЛБОО 

Улаанбаатар хот

2013 оны 6 дугаар сарын 14.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.