Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайдын хүргэнийг Прокурор хэргээс мултлав

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан, Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ, Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Ё.Отгонбаярын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхэлжээ

Ж.Батсайхан “Орон нутагт Сонирхлын зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй байгаа. Албан тушаалтнуудын томилгоотой холбоотой сонирхлын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл иргэдээс олон ирж байгаа. Нийтийн албанд томилогдохын өмнө АТГ-т хувийн сонирхлоо мэд үүлдэг. Гэтэл энэ мэдүүлгээ гаргаагүй, эсвэл хуульд заасан тодорхой шаардлага хангаагүй, мэргэжлийн бус хүм үүсийг нийтийн албанд томилж байгаа нь Сонирхлын зөрчлийн хууль зөрчиж байгаа хэлбэр. Уг асуудлаар манай байгууллагын ачаалал ихээхэн нэмэгдэж байна. Нийтийн албанд ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хүм үүст хоёр жилийн хугацаанд хязгаарлалт тавьсан заалт дээрх хуульд орсон. Үүнийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд АТГ-аас нэлээд анхаарал тавьж ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонготой холбоотой асуудлыг УМБГ-т шалгаж байгаа тухай мэдээлэл хэвлэлд гарч байгаа. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ хууль зөрчсөн эсэхийг АТГ-ын Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсээс шалгаж байна. Өмнө нь УИХ-ын гишүүн С.Баярцогтын мэдүүлгийг ч ийнхүү шалгаад Ёс зүйн дэд хороонд хүргүүлж, хариуцлага хүлээлгэсэн. С.Баярцогттой холбогдуулан төрийн бус 10 орчим байгууллага гомдол гаргаж, хувийн ашиг сонирхлынх нь мэд үүлгийг шалгуулахаар хандсаны дагуу АТГ-т шалгаж байна” гэв.

Ч.Гансүхийг прокурорт шилжүүлжээ

Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, түүний эхнэр, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбас үрэн нарыг хууль бусаар хөрөнгөжиж, их хэмжээний хөрөнгө завшсан, албан тушаал эрх мэдлээ урвуулж, авлига авахыг завдсан гэх үндэслэлээр АТГ-ын Мөрдөн шалгах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Уг хэргийн мөрд өн байцаалт үндсэндээ дуусаж, гэм буруутай байж болзошгүй зарим үйлдлийг нь тогтоолоо гэж үзсэн хэмээн тус албаны дарга Э.Амарбат мэдээлэв. Тухайлбал, Ч.Гансүхийн хууль бусаар хөрөнгөжсөн, мөнгө угаасан, бусдаас хээл хахууль авахыг завдсан, эрх мэдлээ урвуулсан зэрэг үйлдэлд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Бидний авсан мэдээллээр хүү Г.Ганзулынх нь дансаар 16 тэрбум төгрөгийн мөнгөн гүйлгээ хийсэн хэргийг нь тусгаарлан шалгаж буй гэнэ. Бусад холбогдогчдынх нь үйлдлийг ч мөн тусгаарлан шалгахаар болсон аж. Тиймээс Ч.Гансүхэд ганцааранд нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ.

Г.Дэнзэнг прокурор хаацайлав

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар ажиллаж байсан Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Түүний хамтран амьдрагч, Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эгчийнх нь охин Г.Уянга гэх бүсгүйн нэр дээр байдаг “Говь повер” компани “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан “Гаалийн хяналтын бүсийн үйлчилгээ үзүүлэх тендерт хууль бусаар шалгарсан асуудлыг МАН-ынхан баримттай нь дэлгэж тавьсан билээ. Энэ асуудлыг АТГ-аас шалгаад эрүүгийн хэрэг үүсгэн шалгах тогтоол гаргаж, НПГ-т хүрг үүлсэн юм. Гэвч НПГ-ын хяналтын прокурор эрүүгийн хэрэг үүсгэх үндэслэлгүй хэмээн хэрэг үүсгэх тогтоолыг хүчингүй болгосон аж. Шалгалтын явцад “Говь повер” компанийг Г.Дэнзэн, Г.Уянга нар бусдаас худалдаж авсан нь тогтоогджээ. Улмаар нэг өдрийн дотор хөр өнгийн үнэлгээний компаниар үнэлүүлсэн юм байна. Гэвч үнэлгээ хийсэн компани нэг тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хэмээн хуурамч тайлан гаргаж, уг тайланд үндэслэн тендерт шалгарах нөхцөлөөр хангасан нь батлагджээ. “Эрдэнэс Тавантолгой” компаниас зарласан дээрх тендерт оролцогч компанийг шалгаруулах нэг үзүүлэлт нь нэг тэрбумаас доошгүй төгр өгийн хөрөнгөтэй байхыг шаардсан аж. Мөн сүүлийн таван жилийн хугацаанд 1.8 тэрбум төгрөгөөс доошгүй хэмжээний ажил үйлчилгээ үзүүлсэн байх шаардлага тавьсан байж. Гэтэл “Говь повер” уг шаардлагыг огт хангаагүй гэнэ. Харин ч эсрэгээрээ татварын байгууллагад гаргаж өгсөн тайланд үйл ажиллагааны орлого нь алдагдалтай байжээ. Тиймээс хуулийн дагуу тус компанийг сонгон шалгаруулалтад ялуулах ямар ч боломж байгаагүй аж. Гэтэл тендерийн үнэлгээний хороо нь “Говь повер”-ийг хууль бусаар шалгаруулсан хуудуутай үйлдэл гаргасан байжээ. Мөн дээрх тендерт оролцогч компани нь гаалийн хяналтын бүсэд өөрийн гэсэн эзэмших газартай байх шаардлагыг хангах ёстой байж. Гэтэл уг тендерт 10 аж ахуйн нэгжийг оролцох санал тендер зарлагчдаас тавьсны найм нь огт газаргүй байсан нь тогтоогджээ. Үлдсэн хоёр компани газар эзэмших гэрчилгээтэй байсны нэг нь “Говь повер” байсан гэнэ. Эндээс анхнаасаа л тендер сонгон шалгаруулалт хууль бусаар, төлөвлөгөөтэй хийсэн жүжиг байсан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Харамсалтай нь прокурорын байгууллага Ерөнхий сайдын үеэл Г.Уянга, түүний найз залуу ЗГХЭГын дэд дарга асан Г.Дэнзэнгийн компанийг цаашид үргэлжлүүлэн шалгах асуудалд тээг тавив. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс хяналтын прокурорын шийдвэрийг эсэргүүцэж, дээд шатных нь прокурорт хандаад байгаа юм байна.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэх үү

МҮЭХ-ны салбар холбооны удирдлагаас тус холбооны харьяа Тээвэр үйлчилгээний төв, Төв зөвлөлийн Автобаазын газарт орон сууц барих, тэнд барьсан орон сууцнаас гишүүддээ хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох ажлыг зохион байгуулахдаа МҮЭХ-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар, дэд ерөнхийлөгч асан, одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан гэсэн гомдол гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тухайн үед АТГ-ын холбогдох албанд гомдол хараахан очоогүй байжээ. Дээрх гомдол саяхан АТГ-т очсоны дагуу хянах ажиллагаа явуулж буй гэнэ. Гомдол үндэслэлтэй эсэхийг хянаж үзээд эрүүгийн хэрэг үүсгэх эсэх нь тодорхой болох гэнэ. Мөн Говь-Алтай аймгийн АН-ын дарга О.Амгаланбаатар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарыг АТГ-т шалгуулахаар гомдол гаргаад байгаа. Тэрбээр гомдолдоо “Говь-Алтай аймгаас сонгогдсон гишүүд гишүүний багцын хөрөнгөөс эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад хохирол учруулсан. Ийм баримт аудитын байгууллагын тайлангаар тогтоогдож байна” гэж дурдсан юм. Тус аймгийн аудитын байгууллагаас хийсэн шалгалтаар гишүүдийн тойрогтоо төсөвлөсөн хөрөнгөөс жижиг дунд үйлдвэрлэл, тариалан эрхлэлтийг дэмжих зорилгоор иргэдэд олгосон хөрөнгө гээд 421 сая төгрөгийн асуудалд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Төсвийн хөрөнгийг хэн хэдий хэмжээгээр хууль бусаар зарцуулсан үрэн таран хийснийг тогтоохоор шалгаж байгаа аж. Төсвийн хөрөнгийг захиран зарцуулах эрх нь аймаг орон нутгийн удирдлагад байдаг учраас цаашид тус аймгийн холбогдох эрх мэдэлтнүүдийг шалгахаар болоод буй гэнэ. Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ц.Дашдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал одоогоор байхгүй гэдгийг АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбат хэллээ.

Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргажээ

УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүд холбогдох Монгол, Израйлийн хамтарсан “Шинэ Технологи” компанийн зургаан тэрбум төгрөгийн хохиролтой хэргийн мөрдөн байцаалт хараахан дуусаагүй аж. Прокурор уг хэрэгтэй танилцаад нэмэлт ажиллагаа хийх даалгавар өгсөн гэнэ. УИХ-ын гишүүн асан Ц.Батбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалт удаашраад байгаа гэнэ. Үүний шалтгаан нь Нийслэлийн ИТХ-ын дарга асан Т.Билэгттэй холбоотой аж. Түүнийг Интерполоор эрэн сурвалжилж буй бөгөөд олон улсын хэмжээнд явуулсан эрэн сурвалжлах ажиллагааны дүнд Т.Билэгт АНУ-д цагаачлах хүсэлт гаргасныг тогтоожээ. АНУ-ын Засгийн газраас хараахан шийдвэр гаргаагүй байгаа. Хэргийн явц цаашид хэрхэн өрнөх нь АНУ-ын Засгийн газрын шийдвэрээс хамаарахаар болоод байгаа аж. Юутай ч Т.Билэгтийн талаар Интерполоос шаардсан нэмэлт мэдээллийг АТГ-аас гаргаж өгөөд буй гэнэ.

“Эрдэнэс Тавантолгой”-д дугуй шахсан асуудалд Б.Энэбишийг шалгаж эхлэв

“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбиш болон бусад холбогдох албаны хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Тэднийг тус компанид 1.6 тэрбум төгрөгийн үнэлгээтэй 10 автосамосваль буюу өөрөө буулгагч машин, чанарын шаардлага хангахгүй дугуй шахсаныг Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэрэгт холбогдуулаад байгаа гэнэ. Мөн Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг өмнө нь Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандив болгож өгсөн 25 сая төгрөгийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч асан О.Очирхуягийн хэргийг прокурор хянаж буй бол Архангай аймгийн Засаг дарга асан Ё.Баатарбилэгийн хэргийн талаар АТГ-аас мэдээлэл өгөхөөс татгалзав. БНАСАУ-д байлдааны онгоцны мотор зарсан хэрэгт холбогдоод байгаа ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, бригадын генерал Т.Дашдэлэгт холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна гэдгийг АТГ-аас мэдээллээ.

Ц.НЯмдоржийг шалгуулах О.Баасанхүүгийн хүсэлтийг хүлээн авсангүй

УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шалгуулах хүсэлтийг түүний “ангийн анд” О.Баасанх үү гаргаад байгаа билээ. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж ямар хөрөнгийн эх үүсвэрээр хувийн орон сууц бариулсныг шалгуулах хүсэлт гаргаад байгаа. АТГ-аас уг хүсэлтэд нь “УИХ-ын гишүүний хөрөнгө орлогын мэдүүлгийг Ёс зүйн дэд хороонд тавьж шалгуулдаг хуультай. Тиймээс Ёс зүйн дэд хороонд хандах нь зүйтэй” гэсэн хариу өгчээ. Мөн О.Баасанхүү “Ц.Нямдорж “Энержи ресурс” компанийн Зайсан дахь орон сууцны хотхонд түрээсийн байранд үнэ төлбөргүй амьдардаг” гэх мэдээллийг дахин шалгах шаардлагатай” гэж дурдсан аж. Энэ мэдээллийг өмн ө нь УИХ-ын гишүүн Х.Баттулга АТГ-т шалгуулахаар хандаж байсан бөгөөд тухайн үед нь “Энержи ресурс” компанийн ашигт малтмалын үйл ажиллагааны тодорхой асуудлуудад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах шаардлагатай гэж үзсэн ч прокурор хэрэгсэхгүй болгосон юм. Энэ асуудлын дотор Ц.Нямдоржийн түрээсийн байртай холбоотой үйлдэл шалгуулж байсан ч бүхэлдээ хэрэгсэхгүй болсон учраас дахин сэргээн шалгах боломжгүй. Прокурорт хүсэлт гаргах боломжтой гэсэн хариу өгөөд буй гэнэ. БНСУ-ын санхүүжилттэй Улаанбаатар хотыг камерын хяналттай болгох “Мон-7” төслийн хэрэгжилттэй холбоотойгоор Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг шалгах шаардлагатай гэсэн хүсэлт гаргасан. Уг төслийн хөрөнгийн асуудлыг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй ч Ц.Нямдоржийг холбогдуулан шалгасан зүйл одоогоор байхгүй гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.