Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Аргентиний Ерөнхийлөгя асанд шүүх ял оноолоо

Аргентин улсын Ерөнхийлөгч байсан Карлос Менемийг олон улсын хэмжээнд зэвсгийн наймаа хууль бусаар хийсэн гэж үзэж долоон жилийн ял оноосон шийдвэрийг зургадугаар сарын 13-нд шүүх гаргасан байна. Менем одоо Ла-Риох мужаас сонгогдсон Сенатын гишүүн тул энэ халдашгүй байдал нь үгүй болмогц шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох аж. Карлос Менем 6.5 мянган тонн зэвсгийг Эквадор, Хорват улсад нийлүүлсэн хэмээн буруутгагдаж буй гэнэ.

Дээрх улсуудад хорио тавиад байх үетэй нь энэ үйл явдал давхацжээ. Түүний Засгийн газарт Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Оскар Камильон мөн буруутай гэнэ. Менем өөрийгөө буруугүй гэж үзэж буй бөгөөд түүний зөвшөөрөлгүйгээр Эквадор, Хорват улсад зэвсэг олгосон гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр зэвсгийг Венесуэл, Панам улсад олгосон аж. Карлос Менем 2001 онд баривчлагдсан юм. Эхлээд Аргентиний ЕрӨнхийлӨгЧ асанд шҮҮх Ял оноолоо түүнийг хагас жил гэрийн хорионд байлгаад суллажээ.

Ерөнхийлөгч асан буруутай болохыг Буэнос-Айресын шүүх 2011 оны есдүгээр сард тогтоосон байна. Одоо 82 настай Карлос Менем 1989- 1999 онд Аргентиний Ерөнхийлөгч байсан юм. Түүний засаглалын үед Аргентин улс эдийн засгийн өөрчлөлтөөрөө гайхуулж, үндэсний валют нь тогтворжиж, инфляц буурч байв. Инфляц 1989 онд 200 хувь хүрч байсан гэдэг. Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд Менемийн засаг захиргааг авлигад автсан хэмээн буруутгах байжээ.


Р.ЖАРГАЛАНТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.