Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ИХ БРИТАНИД ЦАХИЛГААН ТАМХИЙГ ЖУРАМЛАНА

 Их Британи электрон тамхины хэрэглээтэй тэмцэхээр болж, 2016 оноос эхлэн эмчийн жороор олгож байхаар шийдвэрлэсэн гэж BBC мэдээлэв. Тус улсын Эм болон эмийн бүтээгдэхүүний хэрэглээг хянах агентлагаас мэдэгдэж буйгаар Европын тамхины эсрэг хууль хэрэгжиж эхлэхээр хамгийн түрүүнд дээрх арга хэмжээг авахаар зэхэж буй аж. Дэлхийн ихэнх орон олон нийтийн газар утаат тамхи татахыг хориглож эхэлмэгц электрон тамхины хэрэглээ эрс нэмэгдсэн.

Хэдийгээр электрон тамхи нь утаа болон тамхинд агуулагдах хорт бодисгүй, ихэвчлэн тамхинаас гарах гэж хорт зуршлаа дарж буй хүмүүс хэрэглэдэг боловч олон нийтийн газар үүнийг хэрэглэснээр хүүхдүүд болон тамхи татдаггүй хүмүүсийг уруу татах магадлалтай гэж үзэж буй аж. Түүнчлэн сүүлийн үед никотиний агууламжтай электрон тамхи ч худалдаанд гарсан байна.

Сонирхуулахад, зөвхөн Их Британид л гэхэд 1.3 сая хүн электрон тамхи татдаг гэнэ.


 Т.ЖИГҮҮР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.