Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Дэнзэн Өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгджээ

 “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг ирэх даваа гаригаас олгохоор болсон, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллаж, тариаланчид, ногоочдын хүсэлтийг сонссон, утасгүй интернетийг аймаг бүрт тодорхой хэсэгт ажиллуулахаар болсон зэргээр хийсэн ажлаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг товч танилцуулав. Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуултаа тавилаа.

-Монголбанк арилжааны банкуудтай гэрээ хийгээгүй байна. Ийм байхад даваа гаригаас найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг өгч эхэлж амжих уу?

-Үлгэрийн юм шиг учраас итгэхэд хэцүү байгаа байх. Гэхдээ болно, даваа гаригт л харъя. Ер нь арилжааны бүх банкаар тэр зээл дамжихгүй шүү дээ. Зөвхөн Монголбанкны шаардлагыг хангасан банкуудаар олгоно. Өнгөрсөн есөн сарын турш Засгийн газар үнэ тогтворжуулж, инфляцыг бууруулахаар ажиллалаа. Орон сууцны зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн.

-Хэрэг эрхлэх газрын дэд дарга Г.Дэнзэнг ажлаас нь чөлөөлөөд шалгах хэрэгтэй гэж Ерөнхийлөгч хэлсэн. Үүнийг та юу гэж үзэж байна вэ. Мөн авлигачид зөвхөн МАН-д байгаа мэт тус намынхныг шалгаж, хориод байна гэх шүүмжлэл байна.

-МИАТ-ын хэрэг бол ердөө л мөсөн уулын орой. Авлига, хээл хахуультай холбоотой хэрэг дээр намчирхаж болохгүй. С.Баярцогтын тухайд ёс зүйн хариуцлагаа хүлээгээд УИХ-ын дэд даргын ажлаа өгсөн. Г.Дэнзэн тайлбар өгсөн, тэр нь хангалтгүй байна гэж үзээд өнөөдөр хүсэлтээрээ ажлаас чөлөөлөгдлөө.

-“Чингис” бондын хөр өнг өөс одоо хэдэн төгрөг үлдээд байна вэ. Эхний ээлжийн зээлийг сая төлсөн. Засгийн газар уг мөнгийг ямар эх үүсвэрээс гаргав?

-Бондын менежментийг Монголбанкинд хариуцуулсан. Тэд арилжааны банкуудад өндөр хүүтэй байршуулах гэх мэт олон арга хэрэгж үүлж байна. Тиймээс Засгийн газраас мөнгө гараагүй. Одоо 400 тэрбум төгрөг бондын хөрөнгөөс үлдсэн. Үүнийг үйлдвэрлэлийн салбарт зориулна.

-Оюутолгой зэсийн баяжмалийн үйлдвэрээ өнөөдөр нээх байсан ч хойшилсон байсан. Хэзээ нээх вэ?

-Тэд энэ сарын 21 хүртэл хойшлуулах санал тавьсан.

-Төв аймгийн Эрдэнэсант суманд хууль бусаар занар олборлож байгаа тухай мэдээлэл гарсан. Энэ талаар танд албан бичиг илгээсэн ч хариу өгөөгүй байна гэж байгаа?

-Надад албан бичиг ирээгүй. Ер нь тэнд занар олборлох биш, хайгуул хийж байгаа юм билээ.

-Засгийн газрын үйл ажиллагаа сонгуульд чиглээд байна гэх шүүмжлэл гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Өнгөрсөн есөн сарын ажлын үр дүн бол найман хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр, бондын хөрөнг өөр санхүүжүүлсэн ажлуудыг хийж байна. Бид ажлаа хийнэ, хянана, хүлээж авна. Ц.Элбэгдоржийн нэр хүнд сайн байгаа, хоцорч яваа зарим нь элдэв яриа гаргаж байгаа байх.

-Ерөнхийлөгч саяхан УИХын гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллахыг хориглосон хуулийн төсөл өргөн барьсан. Таны байр суурь ямар байна вэ?

-Засгийн газрын гишүүдийн тодорхой хувь нь гаднаас байж болно. Түүнээс 100 хувь гаднаас бүрдүүлнэ гэдгийг ойлгохг үй байна. “Чамайг сайд болгоно, тиймээс нэр дэвшээд хэрэггүй” гэдэг асуудал үүснэ шүү дээ. Ард түмнээс мандат аваагүй хүн Засгийн газрын сайд хийх ч бас хэцүү.


 С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.