Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ё.Отгонбаярын гэх хэрэгт хоёр хүн цагдан хорьжээ

БСШУ-ы сайд асан, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа нь томоохон дуулиан болоод буй билээ. Түүний эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, батлан даалтад гаргах хүсэлтийг прокурор хүлээн авч, их хэмжээний барьцаа хөрөнгө аван суллаад буй гэсэн. Энэ хэрэгт холбогдуулан цагдаагийн байгууллагаас хоёр хүнийг цагдан хориод байгаа аж. Эл мэдээллийн талаар ЦЕГ болон УМБГ-ын албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор ямар нэг мэдээлэл өгөх боломжгүй. Хэт улстөржих хандлага гараад байгаа учраас төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүстэй холбоотой мэдээлэл өгөхгүй” гэсэн юм.

Харин хуулийн байгууллагын өөр нэг эх сурвалж “Ё.Отгонбаярын гэх үү, эсвэл эхнэрийнх нь гэх үү тэдний холбогдсон хэрэгт холбоотой хоёр хүнийг цагдан хорьсон нь үнэн. Тодруулбал, Ё.Отгонбаярын харьяалагддаг Булган аймгийн нэгэн сумын Нутгийн зөвлөлийн дарга Чинбат гэх хүнийг өөр нэг залуугийн хамт саатуулсан. Нэгэн компанийн захирлын албыг хашдаг иргэн Ч “Налайх дүүрэгт барилга барьсныг улсын комисс хүлээн авахын тулд 230 сая төгрөгийн хахууль нэхсэн нь Ё.Отгонбаяр байсан. Үүнийг нь өгөхгүй болохоор Энхтайвны гүүрэн дээр намайг зодож, “Ланд круйзер-200” маркийн машиныг маань дээрэмдлээ” гэсэн гомдол цагдаагийн байгууллагад гаргасан бөгөөд дээрмийн гол зохион байгуулагч нь Чинбат гэдэг хүн. Дээрх хоёр хүнээс өөр хүнийг одоогоор цагдан хориогүй” гэж мэдээллээ.


Г.РАВЖАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.