Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ГАДААДАД БУЙ МОНГОЛ ИРГЭД МАРГААШ САНАЛАА ӨГЧ ЭХЭЛНЭ

Сонгуулийн ерөнхий хороо,болон Улсын бүртгэлийн газрын төлөөллөөс бүрдсэн Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлын бэлтгэл хангах Комисс 6 дугаар сарын 13-нд ГХЯ-нд мэдээлэл хийж, гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлын явцын талаар танилцуулав.   Тус комиссын нарийн бичгийн дарга, ГХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга С.Сүхболдын мэдээлснээр Монгол Улсаас хилийн чанадад суугаа нийт дипломат төлөөлөгчийн газарт 5 дугаар сарын 5-наас 5 дугаар сарын29-нийг дуустал сонгуулийн эрх бүхий иргэдийг бүртгэх ажиллагаа явагдаж дууссан.

Энэ удаагийн сонгуулийн бүртгэлийг очиж бүртгүүлэх, шуудан, цахим шуудан, факс ашиглан хийсэн. Гадаад улсад суугаа Монгол Улсын 39 дипломат төлөөлөгчийн газарт байгуулагдсан Салбар комиссуудад нийт 6478 сонгогч бүртгүүлснийг УБЕГ-т хүргүүлсэн. Энэ нь өнгөрсөн жилийн УИХ-ын сонгуулиар гадаадад саналаа өгсөн иргэдийн тоотой харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм.  УБЕГ салбар комиссуудаас ирүүлсэн бүртгэлийн жагсаалтыг иргэний бүртгэлийн сангийн мэдээлэлтэй тулгалт хийж, нягтлан шалган 6233 иргэний сонгуульд оролцох эрхийг баталгаажуулав. Үлдэж буй 240 гаруй иргэний нэр хаяг, регистрийн дугаар зөрсөн, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй зэрэг зөрчлийн улмаас бүртгэлийн жагсаалтаас хасагдсан байна. 

Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн санал авах ажиллагаа маргааш буюу 6 дугаар сарын 14-нд эхэлнэ. Санал авах ажиллагаа нийт 3 өдөр буюу 6 дугаар сарын 14, 15, 16-нд зохион байгуулагдана. Гадаадад буй сонгуулийн эрх бүхий иргэдийг сонгуульдаа идэвхтэй өргөнөөр оролцож, саналаа өгөхийг Гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэдийн саналыг авах ажлын бэлтгэл хангах комиссоосуриалж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.